Монгол улсын Ерөнхийлөгч Давосын чуулга уулзалтад оролцох уу?
2018/01/19
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хэмээх байгууллага жил бүрийн өдийд дэлхийн их гүрнүүд болоод бусад орнуудын төр, засгийн тэргүүнүүдийг Альпийн нурууны бүсэд орших Давост урин залж хуралддаг юм.
Давосын чуулга уулзалт гэж нэг талаас яриа хэлэлцээний механизм, нөгөө талаас тогтмол үйл ажиллагаатай тус байгууллагыг монголчууд сүүлийн хоёр бүрэн эрхийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдоржийн үед андахгүй болсон гэхэд болно. Түүний хувьд жил алгасахгүй Давосын чуулга уулзалтад оролцож, тэнд хэлэлцэж буй асуудлуудад төр, засгийн бодлогын анхаарлыг хандуулах, уялдуулах талаар Засгийн газартай хамтран шургуу ажилласан юм.
Монгол Улс тус байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийг 2013 оны нэгдүгээр сард байгуулсан төдийгүй тэдний шинжээчдийн багийг эх орондоо урин ажиллуулж, Монгол Улсын хөгжпийн төлөвийг тодорхойлох судалгаа явуулж байв. Улмаар 2013 оны өсдүгээр сарын 14-15-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы дугуй ширээний уулзалтыг “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудпаарх стратегийн яриа хэлэлцээ” сэдвээр, харин 10 дугаар сард нь Лондон хотноо “Монгол Улсын хөгжлийн ирээдүйн асуудлаарх шинжээчдийн уулзалт”-ыг тус тус зохион байгуулсан.
Харин 2014 оны оны нэгдүгээр сард болсон Давосын чуулга уулзалтын хүрээнд Монгол, Мьянмар, Катар зэрэг орнууд байгалийн баялагт суурилсан хөгжлийн загварыг хэрхэн бий болгож байгаа талаар нэгдсэн хуралдаан зохион байгуулж, Монгол Улсыг хөрөнгө оруулагчдад танилцуулах зорилгоор “Монголын өдөрлөг” арга хэмжээг тус тус зохион байгуулж байлаа.
Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх эрх, үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн төрийн тэргүүний хувиар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ чиглэлдээ санаачилгатай, самбаатай ажиллаж байсныг өнөөгийн Ерөнхийлөгчийн өнгөн дээр илүү тод эргэн санаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд алгасахгүй оролцож, нүүрээ Обамад таглуулж, тэр үедээ л дуулиан тарьж байсныг санаж байна. Зурган дээр түүний нүүрний оронд Обамагийн том алга дурайтал гарч билээ. Эвтэйхнээр үүнийгээ тайлбарлаж, инээдэм наргиа болгосноосоо хойш тэрбээр элдвийг санаачилсаар эцэст нь АСЕМ-ийн том хурлыг эх орондоо зохион байгуулах эр зориг гаргаад дууссан. Нэг үгээр бол тэр гадаад харилцааны идэвхтэй байр суурь баримталж байв. Өнөөдөр зарим хүн энэ бүхний үр дүн тэгээд юу байв гэж асуудаг. Ганц өгүүлбэрээр үүнд хариулья гэвэл: Монгол Улсын гадаад нэр хүнд өссөн юм. Ахиулаад нэг өгүүлбэр нэмье гэвэл: Монгол Улсын гадаад нэр хүнд гэдэг эцсийн дүндээ энэ улс орны тусгаар тогтнолын баталгаа юм.
Яагаад гэвэл аливаа улсын тусгаар тогтнол гэдэг нь түүнийг дэлхийн бусад улс орнууд хүлээн зөвшөөрөх эсэхээр хэмжигддэг. Нэг үгээр бол, дэлхий дахинд, бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөнөөр тусгаар тогтнол баталгаажиж байдаг нь энгийн л үнэн. Гадаад харилцаагаа хөгжүүлэх, гадаад нэр хүндээ өсгөх нь яагаад чухал вэ, ямар үр дүнтэй вэ гэдэг асуултад өгөх эцсийн хариулт нь энэ юм. Энэ хүртэл эдийн засаг, экспорт, хөрөнгө оруулалт, зээл тусламж, иргэд хоорондын болоод спорт, соёл хүмүүнлэгийн маш олон харилцаа, түүний үр дүн, өгөөжийг тоочиж болох байх л даа.
Нээрээ, Давос юу боллоо?! Энэ жилийн хувьд Давосын чуулга уулзалт нэгдүгээр сарын хэдхэн хоногийн дараа ээлжит чуулганаа явуулах ба “Хуваагдмал дэлхийд хамтын ирээдүйг бүтээх нь" сэдвээр хэлэлцэх гэж байна. Чуулга уулзалтыг Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди нээж үг хэлэх ба нээлтийн арга хэмжээг хаахаас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэх юм. Энэ жилийн Давосын нэг онцлог нь Их Долоогийн удирдагчид хамгийн өндөр ирцтэйгээр оролцох гэж байгаа явдал. Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони, Европын Холбооны Ерөнхийлөгч Жан-Клод Жанкер, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Английн Ерөнхий сайд Тереза Мей, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Их Хорийн бусад удирдагчид оролцохоор мэдэгдээд байна. БНХАУ-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн Лиу Хэ, Аргөнтины Ерөнхийлөгч Маурисио Макри, Өмнөд Африкийн дэд Ерөнхийлөгч Сирил Рамафоза, Бразилийн Ерөнхийлөгч Мишель Темер, Щвейцарийн Холбооны улсын Ерөнхийлөгч Алаин Берсе болон зочин улсын бусад төр, засгийн тэргүүн, НҮБ болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцоно хэмээн Давосын чуулга уулзалтын албан ёсны сайтын шинэ мэдээнд дурджээ.
Чуулга уулзалтын үеэр үндсэн сэдвийн зэрэгцээ үл ойлголцолд байгаа улс орнуудыг ойртуулах, олон улсын аюулгүй байдал, байгаль орчин, эдийн засаг, Аж үйлдвэрийн IV хувьсгал зэрэг өнөөгийн дэлхий дахины дундын эрх ашгийн төлөөх хамтын ажиллагааг баталгаажуулахад чиглэсэн өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэнэ. Өнөөгийн дэлхий дахин хаашаа хэрхэн алхах, хамтдаа юунд хүрэх, хамтын эрх ашиг хийгээд эрсдэл юу болохыг яриа хэлэлцээний замаар нэг цэг дээр ойртуулан ойлголцуулах зорилгыг тавьжээ. Энэ дунд Монгол Улс хаана нь байх вэ, хэрхэн хожих вэ, дэлхий дахинтай хөлөө нийлүүлэн хамтдаа хөгжих үү, эсвэл хоцорч үлдэх үү... гээд эргэцүүлэх зүйл байх ёстой. Чухам энэ талаар Монгол Улсын гадаад харилцааг төлөөлөх Төрийн тэргүүн хэрхэн тунгааж байгаа бол?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний үүрэгт ажлыг хүлээн авснаасаа хойш анхны томоохон гадаад арга хэмжээ болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцохоос татгалзсан. Тэрбээр Засгийн газар огцорсон дотоодын улс төрийн шалтгаан болон төсөв хэмнэх үүднээс тийнхүү шийдэж байсан. Мөн тэр үеэр буюу өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Төрийн тэргүүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган төдийгүй Давосын чуулга уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн хэмээн уламжилж байв.
Харин Ерөнхийлөгч маань тэр үед Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ сэтгүүчийн асуултад хариулахдаа “Гэхдээ бид гадаад айлчлалыг Монгол Улсад аль нь, ямар хэрэгтэй, ямар үр дүнтэй гэдгийг судалсны үндсэн дээр хийж байна" хэмээсэн. Түүнээс хойш даруй дөрвөн сар өнгөрч байх тул дээрх байр суурь өөрчлөгдсөн эсэхийг ч дахин тодотгох нь зүйтэй болов уу. Төсөв хэмнэх чухал ч төрийн тэргүүний гүйцэтгэх ёстой үндсэн үүрэг гэж бий, тэдгээрээ хэрэгжүүлэхэд төсөв байтугайг зарцуулах нь ч бас үүрэг. Түүний төлөө бид Ерөнхийлөгчөө сонгосон билээ.
З.Боргилмаа
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Zochin · 2018/01/20
Endee bj bsan deer bhoo. Onig shaagaad yahav. Said bhdaa yvaad buteedeggui bsan odoo bur onig shaana biz. Ymar nogoo baagii naraaraa har piar shaalgaltai ni bish
Zochin · 2018/01/20
Endee bj bsan deer bhoo. Onig shaagaad yahav. Said bhdaa yvaad buteedeggui bsan odoo bur onig shaana biz. Ymar nogoo baagii naraaraa har piar shaalgaltai ni bish
Zochin · 2018/01/20
Endee bj bsan deer bhoo. Onig shaagaad yahav. Said bhdaa yvaad buteedeggui bsan odoo bur onig shaana biz. Ymar nogoo baagii naraaraa har piar shaalgaltai ni bish
Zochin · 2018/01/20
Endee bj bsan deer bhoo. Onig shaagaad yahav. Said bhdaa yvaad buteedeggui bsan odoo bur onig shaana biz. Ymar nogoo baagii naraaraa har piar shaalgaltai ni bish
ОРОСЫН ХҮРГЭН · 2018/01/20
ОЧООД АНГЛИАР МОНГОЛ ЯЛНА ГЭЭД ХЭЛЧИХЭЖ ЧАДАХ УУ?
Enkhtur · 2018/01/20
oroltcohgui baikhaa gadaad yabakh durgui nokhor.
зочин · 2018/01/20
очихгүй гээд ч яалаа очилоо гээд МАНЬД ашигтай юу
Zochin · 2018/01/19
Tiishee ochood yahavdee ebe showdaad ochdog neeh ur buteel bhgui bizdee
Зочин · 2018/01/19
НӨГӨӨ ХҮЗҮҮГҮЙ НОВШ ЛИМИТЭЭ ХЭТРҮҮЛЭЭД ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ ГАДААД ТОМИЛОЛТГҮЙ БОЛГООД ХАЯСАН ГЭЭ БИЗ ДЭЭ
Зочин · 2018/01/19
НӨГӨӨ ХҮЗҮҮГҮЙ НОВШ ЛИМИТЭЭ ХЭТРҮҮЛЭЭД ОЙРЫН ХЭДЭН ЖИЛ ГАДААД ТОМИЛОЛТГҮЙ БОЛГООД ХАЯСАН ГЭЭ БИЗ ДЭЭ
төрөө цэвэрлэе · 2018/01/19
Адаглаад хуулийн байгууллагуудаа ХУРЦТАН нараас цэвэрлэж авдаа. Дараа нь ОЮУ толгойн гэрээг эргэж харах ёстой. ЭНЭ их баялаг хэдэн авлигачинг баяжуулаад хүнийх болох ёсгүй
Шаабар · 2018/01/19
Улс орон ядуурч утаа тортогтоо хордож, авилга замаа алдан тэр улс эзгүйдэж байхад гадаад айлчлалаа түр хойшлуулах нь зөв шүү. Гадаад хэргийн яам судлаад шаардлагатай эсэхийг хэлнэ л биз.