Д.Амарбаясгалан генсек болоод ч МАН-д өөрчлөлт гарсангүй
2018/01/19
У.Хүрэлсүхийн Засгийн газарт хугацаа үлдсэн үү. Энэ асуулт хүн болгоны анхаарлын төвд орсон. Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар өгсөн амлалтаасаа буцаж эхэлсэн нь ийн хэлэхэд хүргэсэн.
Тухайлбал, сөрөг хүчин болох АН-ынхан ч тэдний алдаан дээр тоглож өдөр болгон шахуу өнөөгийн Засгийн газрын бодит байдлын талаарх мэдээллийг Монголын гурван сая гаруй иргэнд хүргэсээр байгаа. Тус намын дарга С.Эрдэнэ “УИХ-ын чуулган завсарлахаас өмнө, 2018 оны хоёрдугаар сарын 1-ний дотор энэхүү шаардлагын дагуу зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд АН амлалтаасаа ухарсан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах, хариуцлагагүй улстөрчдөд улс төрийн хариуцлага, хүлээлгэх тэмцэл өрнүүлэхээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэсэн. Эндээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар дахин огцорч магадгүй байдалд хүрчихлээ гэсэн үг. Учир Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинээс өмнө УИХ-ыг тараах санаачилга гаргана гэсэн нь нэлээд дуулиан тарьсан.
Ер нь энэ Засгийн газрыг байгуулагдахад л хэзээ тарах, эсэх дээр мөрий тавиад эхэлчихсэн. Угаасаа сайдын суудал тоотой байтал бүх гишүүн сайдад санаархаж, МАН дотор ширүүхэн үзэлцсэн нь үнэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх санасандаа хүрч намын дарга болсон ч МАН доторх хэрүүлийг зогсоож хүчрэхгүй нь одоо тодорхой болж байна.Тэгэхээр АН одоо Засгийн газар, УИХ-аар оролдоод эхэлмэгц тэднийг дэмжиж Засгийн газрыг унагаах хүн МАН-д захаас аваад олдоно гэдгийг хашир улстөрчид ярих болжээ. Бүр тодруулбал, У.Хүрэлсүхийн фракцад түгжилдүүлж, хамаг байдгаа алдсан бусад бүлэг нэгдэж, Ерөнхий сайдынхаа эсрэг зогсоно гэсэн зураглал гараад эхэлсэн аж.
Уг нь намынхаа эв нэгдлийг зүй ёсоор хангаж байх ёстой хүн нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан. Гэтэл яагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногоо ч хийгээгүй байхад Засгийн газрыг огцруулах тухай яриа гарав. Уг нь тэрбээр намынхаа эв нэгдлийг хангаж хэл ам хэрүүл тэмцэлтэй байсан УИХ-ын гишүүдээ авийн цавуугаар нааж элдэв янзын асуудал гаргахгүй хэмээн амч өгөн байж улиран сонгогдсон шүү дээ.
Өөрөөр хэлбэл, тэрбээр тус албан тушаалд үлдэхийн тулд хэвлэл болгоноор үг дайлгаж өөрийгөө жинхэнэ утгаар нь магтуулан байж энэ суудалд дахин сууж чадсан. Хатуухан хэлэхэд түүнээс өөр лидер МАН-д байгаагүй учраас тэрбээр дахин олонхийн санал авч сонгогдсон гэнэ. Тэгвэл У.Хүрлэсүхийн Засгийн газар удахгүй хоногийн тоогоо уншуулж МАН гэдэг нэрийг улстөрийн тавцангаас арчуулах гэж байхад энэ эрхэм яг юу хийж гийгүүлсэн бэ гэдэг нь анхаарал татаж байна. Тухайлбал, өмнө нь тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүд 33-аараа хуваагддаг байсан бол одоо гурав, гуравраараа хуваагдсан байх жишээтэй. Тиймээс л МАН-д гомдсон хэдэн гишүүд АН-ынхантай хөг ая нийлүүлэн У.Хүрэлсүхийн Засгийн газрыг цагаан сарын дараа унагаана гэх тохироо аль хэдийнэ хийгдсэн гэдгийг АН-ынхан өдөр шөнөгүй тоть шиг давтаж ард олны чихэнд хоногшуулж эхлээд байна. Намынхаа эв нэгдлийг хангаж чадахгүй ийм генесектэй МАН ч энэ байдлаараа 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж 90 жилийн түүхтэй МАН гэсэн нэрийг газрын хөрснөөс арчуулах бололтой.
Нийгмийн шуудан сонин
зочин · 2018/01/20
харин ч бүүр Намынх нь нэр хүнд гэж юм юу ч үгүй болжээ хөөрхий
утаа · 2018/01/19
битгий хуц
утаа · 2018/01/19
ёстой нэг дэмий гонзгой манамын түүхэнд байгаагүйтэнэг бацаан солиочээ
өөрчлөлт хэрэгтэй · 2018/01/19
60 тэрбумын авлига босгох гэж байсан М. Энхболд тэргүүтэн УИХ ын дарга байгаа цагт МАН д өөрчлөлт орох боломжгүй. М. Энхболд АТГ, прокурор, дээд шүүхийн удирдлагыг өөрийн хүнээрээ удирдуулж байна. ХЭРГИЙН эзэнг зайлуулж байж өөрчлөлт гарах боломж бүрдэнэ