Эрэгтэй хүмүүс ер нь яагаад ойлгомжгүй байдаг вэ? Олон жил үерхэж хайрлаж явсан найз залуугаа ойлгохоо байлаа. Би 3 сар томилолтоор гадаадад яваад ирсэн. Эхэндээ би заримдаа утсаа авахгүй удвал бөөн юм болдог байлаа. Хардаж хаагуур хэнтэй уулзаж ирэв гээд надад итгэхгүй олон удаа салж нийлэв гэхдээ дандаа өөрөө уучлалт гуйдаг байсан. Тэгээд би буцаад ирсэн ч бид 2-н харилцаа дордсоор одоо салсан байгаа би өөрөө огт холбоо баридаггүй дандаа өөрөө залгах юм.

 

Гэхдээ юм ярихгүй утсаа салгана. Өмнө түүнтэй унтахаас өмнө би өөр нэг эртэй нэг л удаа унтсан. Одоо миний өнгөрсөн амьдралыг сөхөж чи тэгсэн ингэсэн гэдэг боллоо. Хайртай гэх юм гэхдээ яагаад нийлж болдоггүй юм бэ гэхээр нь тодорхой хариулт өгөхгүй. Тамхи татаж архи уугаад явдаг болчихож үүнийгээ чамаас болоод ингэсэн гэх юм. Өчигдөр над дээр согтуу ирж уулзлаа уйллаа ингэж яваад нэг л өдөр амиа хорлоно дахиад нийлэхгүй гэсэн юм ярилаа. Бас надад гадаадад байхдаа хүнтэй унтсан гээд итгэхгүй юм. Энэ хүнийг би юу гэж ойлгох вэ?