Ерөнхийлөгч Х.Баттулгыг генералуудтай уулзах үеэр зарим нь "Яаралтай зоригтой хөдлөх хэрэгтэй" гэв
2018/01/20
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр Монгол Улсын генералуудтай уулзлаа. Уулзалтыг Монгол генерал төвтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.
Уулзалтыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "1990 оноос хойш бид Ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөөдөр бид хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаана нь явааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Наанадаж, бид агаарын бохирдлоосоо салах гэж мунгинаж байна. Мунгинах гэхээс илүүтэй үүгээр бизнес хийдэг болсон байна” гэж дурдлаа.
Монгол Улсад нийтдээ 181 хүн генерал цол авснаас 97 генерал амьд, сэрүүн байдаг, тэдний 35 нь эдүгээ ажлаа хийж байна.
Төрийн тэргүүн уулзалтын үеэр нийгэм, эдийн засгийн асуудлуудыг хөндөн ярихаас гадна Бүтээн байгуулалт-Монгол цэрэг хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцуулж, генералуудтай санал солилцлоо.
Энэ үеэр Хошууч генерал А.Ганбат “Өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрсэн байна. Хойч ирээдүй маань ямар нөхцөлд өсч, бойжиж байгааг мэдэж, харж байна. Өнөөдөр сошиал ертөнц дэлгэрч, бүгдийг үгүйсгэсэн, бүгдийг үгүй хийдэг, цэцэрхсэн бүхэл бүтэн шинэ үетэй болж байна. Зоригтой хөдлөхгүй бол үүнээс цааш цаг хугацаа, боломж байхгүй байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Монгол иргэдийн эх оронч үзэл алдагдаж байгааг бид харах боллоо”.
Хошууч генерал Д.Чимэд-Юндэн “Эдийн засгийн 16 шалгуур үзүүлэлтийг гаргаж, дүгнэхэд ес нь аюултай хэмжээнд, долоо нь дөнгөн данган аргацааж байгаа судалгаа гарсан. Үүнийг би өмнө нь олон нийтэд танилцуулж л байсан. Эдийн засгийн аюулгүй байдал аюултай хэмжээнд байгаа шүү. Нам, эвсэл, хар, бор гэлтгүй бүгд нэг л газар нэгдэх ёстой байдаг. Тэр нь Үндэсний аюулгүй байдал, Монгол Улсын язгуур эрх ашиг гэдэг цэг юм. Тиймээс эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс гаргаж байгаа санал, санаачилгыг УИХ дэмжиж ажиллах ёстой”.
Хошууч генерал Я.Пүрэвдорж “Монгол Улсын Ерөнхийлөгч генералуудтай уулзаж байгаа явдалд талархаж байна. Бүтээн байгуулалтад Монгол цэргийг оролцуулах, түүнийг дагаад ажилтай, орлоготой байлгах нь чухал асуудал мөн” гэлээ.
Bold · 2018/01/22
Uulzalt deer ug helsen humuus nye yamar sonin medleg, bolovsroltoi nuhduud bn aa? Uulzaltaar yamar ur dun garav!!!
Зочин · 2018/01/21
Генёрал ч бсан ерөнхийлөгч ч бсан монгол орны маань ухагдаад бн эзлэгдээд бн цаана чинь зориглоочээ.
Зочин · 2018/01/21
Генёрал ч бсан ерөнхийлөгч ч бсан монгол орны маань ухагдаад бн эзлэгдээд бн цаана чинь зориглоочээ.
Зочин · 2018/01/21
Ардчилагчид эх орныг минь самарч одоогын энэ нөхцөлд хүргэсэн гэдэгийг хөгшин төгцөгүүд хүртэл мартсан байх шив, эх орончын дүр эсгэгч баттулга гуай зүгээр л зайлдаа

ГЕНЕРАЛУУД буруу юм хиицгээгээд та нарын нэр нүүр газарт байна шүү дээ . Муухай дарангуйлагч нар намайг таних уу гэж хөөрцөглөдөг хөгиин юмнууд
Зочин · 2018/01/20
Генерал цолтой албан тушаалын орон тоо 35 болж дээ янз нь.Соц.үед 44 байсныг Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1997 онд 14 болгосон.Одоо дахиад 100 ямаанд 60 ухна гэдгийн үлгэр болж байгаа юм аа даа.Испанид Франкогийн дэглэмийн үед цэргийн 150 албан хаагчийн 1 нь генерал байсан.1990 ээд оны эхний замбараагүйтэл хямралынхаа үед ОХУ 1.2 сая цэргийн албан хаагчийн, үүнээс 4000 нь генерал цолтой болсон гажуудлаа удаалгүй зассан байдаг

Генерал цолтой албан тушаалын орон тоо 35 болж дээ янз нь.Соц.үед 44 байсныг Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1997 онд 14 болгосон.Одоо дахиад 100 ямаанд 60 ухна гэдгийн үлгэр болж байгаа юм аа даа.Испанид Франкогийн дэглэмийн үед цэргийн 150 албан хаагчийн 1 нь генерал байсан.1990 ээд оны эхний замбараагүйтэл хямралынхаа үед ОХУ 1.2 сая цэргийн албан хаагчийн, үүнээс 4000 нь генерал цолтой болсон гажуудлыг