Нойр хүрдэггүй ээ энэ сайт руу зүгээр л бичмээр санагдлаа. Өөрийгөө худлаа магтахийг огт хүссэнгүй мөн ажил төрөл мөнгө төгрөг ярихгүй байя. Би 30 дөхөж яваа жирийн л залуу.

Нэг сайхан бүсгүйтэй салж нийлж хэрэлдэж уралдаж явсаар нэг л мэдэхэд 8 жил өнгөрчээ. Үнэхээр хөөрхөн ааваа гээд дууддаг нэг хүүтэй ааваа гэж дуудуулах үнэхээр сайхан шүү тиймээ.

Бид 2 жижиг жижиг зүйл дээр их хэрүүл хийдэг дандаа шалихгүй зүйл дээр шүү. Хүүгийн минь ээж хэрүүл хийх болгондоо аав ээж ах эгч дүү хамаатан садангаа бүгдийн оролцуулдаг бүх юмаа ярьдаг ямар хоол идсэнээ ч ярьдаг дандаа намайг муудалцаагүй байхдаа ч муулдаг. Би бол огт тэгдэггүй. Би хадмынд ямар ч нэр хүнд байхгүй өөрийгөө өмөөрөхөө ч байсан миний зөв байлаа ч өөрийгөө өмөөрөөд ганц үг хэлээд ч ямар ч нэмэр байхгүй болохоор. 8 жилийн хугацаанд 800 удаа салж нийлсэн байхаа.

Уг нь үнэхээр үнэнч ухаантай бүсгүй гэхдээ сүүлд нэг залуутай facebook-р нөхөргүй нтр гээд танилцсан байгаа юм их дотно их л таалагдсан юм шиг байна лээ. Би санаандгүй мэдсэн бүүр шоконд орсон шүү гэхдээ унтаж хэвтээгүй гэдгийн мэдсэн. Тэгээд удалгүй дахиад л бузар хэрүүлээ хийгээд намайг нүүр нүдгүй цохиод орилж хашигчаад байхаар нь адилхан доромжлоод алгадаад тэрүүхэн тэндээ жижиг зодоон болвоо өмнө нь гар хүрдэггүй байсан эмэгтэй хүнд зодуулаад байхаар яалтчгүй цохимоор санагддаг юм билээ. Надтай хэрэлдэж зодолдож байхдаа утсаараа гэрийнхэн рүүгээ залгаад хамаг юмаа сонсгосон байгаам ихэнхидээ тэгдэг тэгээд ах нь ирээд хүүг минь аваад явсан сар болж байна. Намайг хүүтэй минь яриулах ч гүй байгаа би бүүр яаг галзуурлаа. Өмнө нь хэзээ ч 2 хоног архи ууж үзээгүй байсан сая 3 хоног найзуудтайгаа уугаад үхэх гэж байна. Архи уухаар дээрдэж байгаа юм огт алга бүүр санаад өөрийгөө зүхэх юм.

Энэ удаа үнэхээр салчихжээ хүүгээ элэг бүтэн байлгамаар байдаг хаяж бол үнэхээр чадахгүй бас хүсэхгүй байна 8 жил болохдоо хамгийн дээд тал нь 3 сар салаад эргээд нийлж байсан 3 сард нэг л удаа хүүтэйгээ уулзсан чинь өрөвдөөд тэгээд гуйж гувшиж байгаад нийлсэн дээ одоо бол үнэхээр тэр мэдрэмжийг мэдэрмээргүй байна. Би нээрээ дэндүү арчаагүй залуу юм даа үеийнхэн элэг бүтэн эвтэй найртай сайхан л байхын атаархмаар. Бүх зүйлд би л буруутай надаас болдог. Залуус минь ухаантай тэвчээртэй л байвал бүх юм болно шүү хэдий энэ амьдралд асуудал маш их байдаг ч хажууд чинь эхнэр чинь үр чинь л байвал тэгээд л жаргал. Ганцхан амьдрах амьдралд заавал салж хүүхэд өнчрүүлэх ёсгүй санагддаг гэвч би нийлж ч чадахгүй салж ч чадахгүй арчаагүй царайлаад л байна над шиг ийм залуу байдаггүй байхаа тиймээ. Баахан дэмий балай юм бичиж цагийг чинь үрсэн бол уучлаарай хүссэнээрээ харааж зүхэж доош нь хийж болно хамаа алга…

cekc.mn