Сар шинээс өмнө эхний тэтгэмж олгоно
2018/01/22
Засгийн газрын өнгөрөгч хуралдааны үеэр “Насны хишиг” тэтгэмжийг олгох талаар салбарын сайд мэдээлэл өгсөн юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Халамжийн тухай хуулиар ахмадууддаа Цагаан сар, Улсын баяр наадмыг тохиолдуулж насны хишиг тэтгэмжийг олгодог.
Энэ хуулийн дагуу хоёрдугаар сард багтааж, тэр дундаа Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад насны хишиг тэтгэмж олгоно. Тэтгэмжийг хугацаанд нь олгохоор Сангийн яамтай хамтарч ажиллаж байна” гэлээ. “Насны хишиг”-ийг жил бүр Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, мөн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан жилд хоёр удаа олгохоор хуульчилсан байдаг. Тэтгэмжээ зурагт үзүүлсэн байдлаар ангилж хүртээх юм байна.
Zochin · 2018/01/24
Zarim ni 65 geed zarim ni 60 geed oligtoihon medeelel ogoodohooch yasan hetsvv ym be
Zochin · 2018/01/24
Zarim ni 65 geed zarim ni 60 geed oligtoihon medeelel ogoodohooch yasan hetsvv ym be
ner · 2018/01/22
haa baina ter zurag ni ...
зочин · 2018/01/22
60 нас юм уу 65 юм уу