Эрдэмтэд энэхүү нууцлаг зүйл чухам хаана оршдогийг одоог хүртэл бүрэн гүйцэт тогтоож чадаагүй. Сүнс гэж чухам юу вэ? Түүний мөн чанар юунд оршдог вэ?
Сүнс, оюун санаа бурхантай хэрхэн холбогддог юм бол? Тэр хэзээ хүний биед нэвтэрч, хүнийг нас барсны дараа чухам хаашаа алга болдог вэ гэсэн олон асуулт хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татсаар байдаг билээ.
Энэ талаар орчин үед хамгийн сонирхолтой ажиглалтыг Германы Любек дэх их сургуулийн сэтгэл зүйчид хийсэн юм. Тэд 7-17 насны хүүхдүүдийг ямар ч албадлагагүйгээр сүнс хаана оршиж байж болохыг хэлэхийг хүсчээ. Арай ахимаг насныхан нь “хаа сайгүй” хэмээн хариулж магнайнаас өвдөг хүртлэхээ зааж үзүүлжээ. Дунд орчим насныхан нь толгойгоо зааж, гараараа түүнийг тойруулан дүрслэн үзүүлж. Харин хамгийн балчрууд зүрхнээс бага зэрэг зүүн тийш орчмыг хуруугаараа дарж үзүүлсэн байна. Сонирхолтой нь ийм хариултыг тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь өгчээ. Гэвч зарим хүүхдүүд нүд, судасны бөөгнөрлийн уулзвар орчмыг сонгосон аж.
Детройт хотын “Синай” эмнэлгийн сэтгэл зүйч Пол Пирселл эрхтэн шилжүүлэн суулгасан 140 өвчтөнийг судалгаанд хамруулсны дүнд “Зүрхний код” хэмээх шуугиант номоо бичсэн билээ. Эмч нарын дүгнэснээр сүнс нимгэн төдийгүй тархинд бус зүрхэнд оршдог аж. Түүнд хүний хувийн шинж чанартай бүх зүйл программчлагдсан байдаг гэнэ. Сүнс тархины үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Мэдрэмж, айдас, мөрөөдөл, санаа бодлууд эсийн “дүрэлзсэн хөдөлгүүр”-т кодчлогдсон байдаг гэж Пирсел үзэж байна. Сүнсийг агуулдаг гэх энэхүү “эсийн ой санамж” эрхтэн шилжүүлэн суулгах үед өөр хүнд шилжин очдог гэнэ. Гэхдээ зарим хэсэг нь. Эрхтэн шилжүүлэн суулгаснаар донорынхоо араншинг дууриаж танигдашгүй болтлоо өөрчлөгдсөн олон тооны тохиолдлууд бий ч үүний зөвхөн заримаас нь дурдъя.
Төмөр замын ослын улмаас нас барсан 19 настай охины зүрхийг шилжүүлэн суулгасан 41 настай идэр эр гэнэт л өөрчлөгдсөн байна. Түүнд урьд өмнө ердөө ч байгаагүй догшин авир, огцом хөдөлгөөн, гутранги үзэл мэс заслын дараа бий болчихож. Багын л хашир, болгоомжтой байсан тэрбээр ойр тойрныхоо гайхлыг төрүүлэхүйц сонин араншинтай нэгэн болж хувирчээ.
Коллежийн 24 настай охины зүрхийг шилжүүлэн суулгаж ус уух хувь хүртсэн 35 настай бүсгүй хүйтэн, бүрэг ичимхий нэгэн байсан бол тачаангуй нэгэн болжээ. Шөнө бүр эр нөхрөө энхрийлж зүгээр байлгахаа больсон түүнд нэгэн удаа нөхөр нь “Чи яг л янхан шиг болчихож” гэж хүртэл хэлж үзэж. Эхнэрт нь зүрхээ өгсөн тэр оюутан сургалтын төлбөрөө олохын тулд биеэ худалддаг нэгэн байсныг тэд хожим мэдэж авчээ.
Английн Принстонд болсон нэгэн үйл явдал зүрхэнд л сүнс оршдог гэх таамаглалыг өөрчилсөн юм. Магадгүй тэр тохиолдлоос үзэхэд сүнс зүрхэнд бус бөөрөнд ч байж болохоор. 60 насандаа нас эцэслэсэн өвгөний бөөрийг шилжүүлэн суулгасан 37 настай бүсгүйн араншин танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн гэдэг. Тэр өмнө нь ямар ялдамхан, сайхан сэтгэлтэй нэгэн байлаа даа. Гэтэл бөөр шилжүүлэн суулгасны дараа ээж маань араатнаас дутахгүй авиртай болсон. Дэмий, аар саар зүйлд ч цухалдана. Саяхан зоогийн газар муухан шарсан бифштексээс болж бараг гар зөрүүлэх шахсан. Мэс заслын өмнө тэрээр гэнэн дурлалын романыг л шохоорхон уншдаг байсан бол одоо сонгодог урлагт дурлах болсон. Бүр Федор Достоевскийг уншиж байгаа гээд бод доо гэж түүний хүү Жозеф ярьжээ.
Зочин · 2014/09/12
Ambaga doktor sunsiig yu tailbarlax nu olj sonsooroi teged eniig un***rai
Зочин · 2014/03/18
sonirholtoi yum bnaa
Зочин · 2014/03/13
suns gedeg bol urt udaan aylald yawaa munhiin zuil harin huni mahan bi dairad ongoroh oc****** heseg ni hun bhda her ih buyan hiine suns ni ter hun amitanii bieiig dairaad unguruhduu daraa todii chinee sain zuilte uchiran neg esondoo iluu az jargalta hunii bied orj hun bolj turnu gej bi boddog
Зочин · 2014/03/05
unen laitai zurag tavij
Зочин · 2014/02/21
Goe medelel bna thanks
zochin l bna · 2014/01/08
er n tgd boor zurhend bh bolomjtoi gesen vg yumu te zooz
Зочин · 2014/01/08
surtei ain