Өчигдөр нийслэлийн хэмжээнд  гал түймрийн 8, зөрчлийн 4, бодис алдагдсан  тохиолдол нэг гарсан бөгөөд  харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн ажиллажээ.  

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 29 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:19 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад Грейс загварын микро автобус машин шатаж байсныг унтраасан байна.  Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд машин шатаж байна гэсэн дуудлагыг 09:34 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад  автобус шатаж байсныг унтраажээ.  

Хоногийн хугацаанд гарсан гал түймрийн дуудлагын хувьд авто машин шатсан 3, байшингийн дээвэр, тааз шатсан 2, хог шатсан 3, бусад 4 дуудлага ирсэн байна. Дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Чингэлтэй дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 2, Сонгинохайрхан дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 1 дуудлага тус тус ирсэн байна.

 Цаг агаар  хүйтэрч байгаатай холбоотойгоор  иргэд гал алдах тохиолдол  ихэсдэг. Тиймээс  гал алдахгүй байхыг , анхаарал сэрэмжтэй байхыг  ОБЕГ-аас сэрэмжлүүллээ.

А.Баярмаа