Эр хүн хумсаа нуусан муур шиг байдаг юм уу?
2018/01/24
Сайн байцгаана уу энэ өдрийн мэнд. Надад та бүхний чин сэтгэлийн зөвлөгөө хэрэгтэй байна учир нь намайг гэх хүн нэ хорвоо дээр бараг байхгүй гэхэд болно. Одоо бид хоёулаа 30 гаран настай. Хүн харахад амьдрал нь болж бүтээд байгаа мэт боловч үнэн хэрэгтээ үгүй мэт санагдах боллоо.
Би 2 дахь амьдралаа эхлүүлээд 2 жил болж байна нэг охинтой. Энэ хугацаанд зөндөө зүйл болж өнгөрсөн. Үнэндээ бол миний сонгосон хүн анх халамж хайраар намайг татаж байлаа өөр татагдах зүйл байгаагүй гэхэд болно.
Эхэндээ бүх зүйл сайхан л байлаа надад халамж хайр л байвал тэр хүн мөнгөгүй хөрөнгөгүй боловсролгүй байх нь чухал биш гэж бодсон. Тэр хүнийг би гэртээ байлгаж ажилд оруулж өмнөөс нь бүхнийг хийдэг. Ер нь жижиг асуудал дээр маргалдаж би ч мөчөөгөө өгөхгүй үзэлцэж сүүлдээ миний 2 гарыг барьж хана ор луу түлхэж унагаан дээр дарж суучаад гараа улам чангалаад шүд нь арзайгаад шүлс нь савирцан нүд нь эргэлдээд суудаг цаашдаа иймэрхүү байвал цохиж аваад зодуул яанаа гэж бодогдох боллоо.
Би чиний гарын шүүс болох гэж чамтай амьдраагүй шүү гэж хэлсэн. Тэгсэн аятайхан байгаарай хэний хүчинд ингэж явж байгаагаа гэлээ. Жаахан мөнгө олоод ирэхээрээ тэгэж байгаа юмуу эсвэл жинхэнэ зан ааш нь юмуу эсвэл энийг гэх хүн байхгүй гэж боддог юмуу мэдэх зүйл алга. Би бол өөрийн гэсэн ажилтай байртай биеээ даасан хүн. Харин нөхөр авсан цалингаа бүгдийг нь авчирч өгдөг, хоол ундаа хийгээд идчихдэг намайг ажилтай үед хоолоо хийдэг сайн талтай гэхдээ л гар хүрч эхлээд, ганц хоёр муухай үгээр намайг доромжилсон ингээд бодохоор над хайргүй юм болов уу одоо ингэж байгаа юм чин цаашдаа яах бол гэж их эргэлзэх боллоо.
Бид хоёр олон удаа ярилцаж одоо энэ зангаа засая ингэхгүй байя гээд ярьдаг хэсэг байж байгаад л муудалцаан чи би болох юм эхэндээ би гомдоод уйлдаг байсан бол одоо дургүй хүрдэг болж бас өөр хүнтэй болдог ч юмуу гэж бодох боллоо. Яасан дээр гэж болож байна вэ манайхаан. Их ганцаардаж байна. Хааяа ганцаараа уйлдаг тэглээ гээд бүх зүйл сайхан болохгүй юм даа. Нөхөр бол өөрийгөө сайн хүн гэдэг чи азтай гэдэг яагаад гэхээр цэвэрч, хоолоо хийчихнэ, цалингаа чамд өгдөг, хүүхэндэхгүй гэнээ би ч гэсэн өөрт нь байгаа энэ зан чанарууд надад бүгд байна. Хэрвээ нөхөр надаас илүү хүчирхэг байсан бол би бүх санхүүгийн эрх мэдлийг өгөхөд бэлэн харамсалтай нь нөхөр тэр тал дээр муу юм даа. Эрэгтэй хүн иймэрхүү зан авираа хэзээ ч засарч тавихгүй юу яадаг бол?
Цаг гаргаж уншсанд баярлалаа
cekc.mn
Зочин · 2018/01/26
Эрэгтэй хүн бол хужмсаа нуусан муур биш. Амьдралд эрэгтэй нь эмэгтэйгээ авч явдаг гэсэн нэг үзэл байдаг гэвч бодит амьдрал дээр эмэгтэй нь илүү орлого олдог юм уу эсвэл илүү боловсрол мэдлэгэтэй байж болно гэвч энэ нь эмэгтэй нь эрэгтэйгээ авч явж байна гэсэн үг бас биш байх. Эмэгтэй хүнд эрэгтэй хүний халамж хайр бас нөмөр нөөлөг маш чухал байдаг. Гэтэл эрэгтэйгээ надаас дорд амьтан гэсэн байдлаар хандаад байвал та хоёр жаргахгүй. Та өөрөө үнэхээр өөрөөсөө санхүүгийн хувьд илүү нэгнийг олсон бол хамаагүй тийм биш бол өөрийнхөө боломжинд л таарч амьдрана шүү дээ. Эрэгтэй хүнийг дорд үзээд эмэгтэй хүн ба хэзээ ч эрэгтэйгийнхээ дээр гарч чаддагүй. Эр хэдий муу ч эмийн дээр гэдэг үгтэй л юм. Та үнэхээр сайхан жаргалтай амьдрая гэж бодож байгаа бол өөрийнхөө хэрэггүй бардам занг орхиж эрэгтэйгээ хүндэлж харьц тэгвэл аяндаа бүх зүйл сайхан болно.
Зочин · 2018/01/25
Чи ямар ихийг хүсдэг даварсан амьтан бэ! Зайл чии
Зочин · 2018/01/25
Чи ямар ихийг хүсдэг даварсан амьтан бэ! Зайл чии
mgl · 2018/01/24
chi hairig n daasanguidee uurtuu gomd gohinee