Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барина
2018/01/24
Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нийгмийн сүлжээн дэхь хуудсаараа дамжуулан нефть боловсруулах үйлдвэр барихтай холбоотой шийдвэрийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр: "Ард иргэдээ.
Өнөөдөр бид ЗГ-ын хурлаараа Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргалаа.
Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдлээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны 2-р улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх болно.
1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх
20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.
2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.
Бид эх орондоо нефть боловсруулах үйлдвэр барих нь нэн чухал байна. Тиймээс эдгээр төслүүд дээр хэн нэгнийг бусармаг зүйл хийлгэхгүйн тулд миний бие тусгайлан анхаарч ажиллах болно. Үүний тулд Үндэсний аудитын газар, ТЕГ, АТГ, ЦЕГ, МХЕГ гэх мэт хяналтын байгууллагуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулж төслийн гүйцэтгэлийн үе шат бүрд хяналт тавьж ажиллана." гэсэн байна.