Жил гаруйн өмнө нөхөр маань намайг хуурч бидний амьралд хэрүүл эхэлсэн. Үүнээс хойш л байнга хэрүүлтэй салж сарних гэж үзээд болохгүй байлаа, нөхөр маань уучлал гуйж зөндөө явсан хэдий ч миний итгэл байхгүй болж, нөхрөө зовоож, оройтохоор нь л өөр газар байгаам шиг санагдаж хэрүүл хийдэг байлаа.

Сүүүлдээ хэн хэн нь энэ амьдралдаа дургүй болж, салж сарних дээрээ тулаад байна. Одоо нэг л зүйлийг ойлгоод байна, уучилсан бол уучилсан шиг уучилж, чадахгүй бол үнэ цэнэтэйгээр салах ёстой байж, одоо харин амьдрал жонхуу болж хувираад байна.

Бүсгүйчүүд минь амьдралаа авч үлдий гэж бодож байгаа бол ийм зүйлийн дараа хэзээ ч өмнөх асуудлыг сөхөж, ярилгүйгээр, дахиж итгэх гэж бүх чадлаараа хичээгээд үзээрэй. Мэдээж ахиад итгэх гэдэг хэцүү, гэхдээ гэр бүлээ бодож байгаа бол итгэ, олон долоон юм битгий бод, ухаж төнхөлгүй завгүй байх хэрэгтэй, чадахгүй бол зүгээр л салаад явах хэрэгтэй, тэр чинь үнэ цэнэтэй шүү. Муухай аашаа татаж нөхрийгөө илүү их хайраар хайрлаж, илүү сайхан болж, илүү сайхан амьдралаар амвдрах хэрэгтэй байж, миний хувьд бүх зүйл нэгэнт оройтсон ч ойлгосон.

cekc.mn