156 охиныг хүчиндсэн Ларри Нассар 175 жилийн хорих ялаар шийтгүүллээ
2018/01/25
АНУ-ын иргэн Ларри Нассар мэргэжилдээ хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгддэг нэгэн. Гэвч тэрээр өөрийн мэргэжлийг урвуулан ашигладаг байсан нь тогтоогдсон байна. Спортын шигшээ багийн эмч Ларри Нассар өнгөрсөн 20 жилийн турш 156 охиныг хүчирхийлсэн нь илчлэгдэж 175 жилийн хорих ялаар шийтгүүлжээ. Тэрээр 2069 онд суллагдахаас өмнө давж заалдах эрхгүй гэнэ. Түүний бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын зарим нь олны танил тамирчид буюу олимпын медальт 18 тамирчин байгаа аж. Ларри Нассар өнгөрсөн хугацаанд бэртэл авч өөрт нь үзүүлэхээр ирсэн охидод үзлэг хийх нэрийдлээр оролдож, улмаар хүчирхийлдэг байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэдгээр охид ихэнх нь тухайн үед насанд хүрээгүй байсан аж. Ларри Нассарын шүүх хурал 7 хоног хуралдаж түүнд ямар нэгэн өршөөл үзүүлэх боломжгүй хэмээн үзжээ.
Эх сурвалж: Seen.mn
Зочин · 2018/01/25
2069 онд суллагдана гэхээр юун 175 жил, 51 жил бус уу
A · 2018/01/25
Mckayla Maurney g shaasan gjuuu oooo noooo
A · 2018/01/25
Mckayla Maurney g shaasan gjuuu oooo noooo