Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх Ерөнхий сайдаас шаардлаа
2014/01/07
УИХ дахь МАН-ын бүлэг цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүллээ. Уг шаардлагад "Өнгөрөгч хугацаанд Монгол Ардын Нам 21 аймагтаа ажиллаж, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, ТББ-уудын төлөөлөлтэй уулзахад өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлого, үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. “Бүх юм сайн сайхан болно, цаг хугацаа хэрэгтэй” гэж ард иргэдээ тайвшруулан хуурсаар, өнөөгийн алдаатай бүхнээ өмнөх засаг руугаа түлхэж, “уснаас хуурай” гарах арга хайсаар нэг жил таван сар гаруйн хугацаа өнгөрч, иргэдийн итгэл найдвар ч хүлээлт цөхрөл болж эхэллээ.
Үндэслэл тооцоо муутай, үр ашиг багатай, хууль тогтоомж зөрчсөн, бодлогогүй үйл ажиллагааны улмаас улс орны эдийн засаг, төсөв санхүү хүндэрч, өдөр ирэх бүр иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаад анхаарах цаг болсон. Монгол Ардын Нам засгийн эрх барьж байх үед буюу хамгийн сүүлд 2012 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 53,8 хүртэл хувиар нэмэгдүүлснээс хойш 2014 он хүртэл огт хөдөлсөнгүй. Гэтэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 30 орчим хувь, бодит байдалд түүнээс ч илүү өссөн нь ард иргэд, ахмад настнууд, орлого багатай хэсгийн амьдралд хүндээр тусч байна. Статистикаас харахад өрхийн орлогын 53 хувийг цалин хөлс, тэтгэвэр эзэлж байна" гэжээ.
Иймээс УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс Засгийн газарт гурван зүйл бүхий шаардлага хүргүүллээ. Нэгдүгээрт, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2014 оны нэгдүгээр сараас эхлэн “багыг илүү, илүүг бага” нэмэх зарчим баримтлан бага цалин, тэтгэвэртэй хэсгийн цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, хоёрдугаарт, 2012 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн халамжийн тухай хуулийг бүрэн хэрэгжүүлж, уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т заасан “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж”-ийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тооцон олгож эхлэх, гуравдугаарт, 2012 оны гуравдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар “ахмад настны тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Засгийн газар жил бүр тооцон нэмэгдүүлэх”-ээр заасан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлах, Засгийн газар батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхийг тус тус шаардлаа.
Ардчилсан намаас УИХ-ын 2012 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт "Цалин, тэтгэврийн хэмжээг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлнэ" гэж тусгасан байдаг. Гэсэн ч 2012 оны тавдугаар сараас хойш цалин, тэтгэвэр нэг ч төгрөгөөр нэмэгдсэнгүй. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өсч, инфляц хоёр оронтой тоонд шилжсэн учраас үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг шаардаж байгаа юм.
Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан бөгөөд маргааш Засгийн газраас санал авахаар хүргүүлэх юм.
Зочин · 2014/01/09
МАН -ын чаддаг юм нь хятадаас зээл аваад мөнгө тараагаад өгье, та нар биднийг сонгоорой гэдэг. Мэнэжмэнт гэдэг юмыг огт тоодоггүй, мэддэггүй.
Зочин · 2014/01/08
хэн нь ч байсан цалингаа нэмэгдүүлчихдэг юм шиг бидний амьдралаар битгий улс төр хийгээч өөрсдөө олонх болсон ч адилхан байж хамтраад нэг дорвитойхон ажил хийгээч нэг нь вм хийх гэхээр үгүйсгэсээр байтал хэн ч юу ч хийхээ больчихож УИХ-д нэр дэвшиж байгаагүй хүмүүсийг нэг дарга хийлгэж үзэх юмсан
Зочин · 2014/01/08
Baga tetgever avdag hund baga l nemegddeg ylgaagn gargaj tentsverjuuleechee
Зочин · 2014/01/08
Tetgevree hurdan nemeech bi 180000 r goloo zogoodog tsagaan sariig yaj ungruuh ym buu med avilgach erhmuuded yuch bish manid buun daramt
Зочин · 2014/01/08
tenverjuulj nemekh xeregtei
Зочин · 2014/01/08
benzini 40 togrogo nemegtsen bna odo bolimoor yuma
Зочин · 2014/01/08
*****nii chihend alt hiisen ch segserne us hiisen ch segerne gej.... had morgood l zogsoh blgui de
Зочин · 2014/01/08
Цалин хувиар нэмэхээр өндөр цалин авдаг нь өндөр нэмэгдээг бага шиг цалинтай хүмүүсийн бага нэмэгдээд цалин нэмэхээр Барааны үнэ нэмэгдээд л байх шиг. Жишээ нь : 1000000 төгрөгний цалинтай бол 1300000, 200000 цалинтай бол 260000 л болж байна. Нөгөө баян хоосны ялгаа чинь бүр ихсэх юм шигээ....