Э.Бат-Үүл: Интэрнет "цуглаан", онлайн "жагсаал"-ын аманбаатаруудаас Нямдоржтонгууд айхгүй ээ!
2018/01/27
Нямдоржийн тансаглал илчлэгдэж "онлайн Монгол"-д "өргөн цуглаан", "сүрт жагсаал" болж байна.
Дарга нар урьд нь дандаа л тансаглаж, ямбархсаар өдий хүрсэн. Харин энэ удаад "ядарсан ард"-ууд, "задарсан сайд"-ын тансаглалыг тэвчихгүй гэдгээ хүчтэй илэрхийлж байна. Энэ бол "нийгмийн ухамсар"-т бүрэлдэж эхлээд буй гайхалтай дэвшил.
Харамсалтай нь, Нямдоржтонгуудыг эсэргүүцсэн олон түмний "өргөн цуглаан", "онлайн жагсаал" интернет орон зайд болж байна.
Нямдорж мэт нь ийм цуглаан, жагсаалаас бүр дөжирчихсөн. Яагаад гэвэл, Нямдоржийг эсэргүүцсэн интэрнетийн "өргөн цуглаан","сүрт жагсаал" байнга болдог байсан авч мань эр, виртуалын гаднах бодит ертөнцөд өнөөдрийг хүртэл ялсаар ирсэн нь үнэн юм. Виртуал ертөнц, бодит ертөнц хоёрын хоорондын зай их хол байдгийг мэдэхийн цаагуур мэднэ.
Ер нь дарга дээдсийн дур зорго, догь царайлсан "танхайрал" газар аваад эрээ цээргүй болсны учир шалтгааныг бид өөрсдөөсөө эхэлж хайх хэрэгтэй.
Сонгосон дарга нараа хянах дээд эрх олон түмэнд байгаа. Энэ эрхээ хэрэгжүүлэхэд нь зориулаад Үндсэн хуулиар эвлэлдэн нэгдэх, жагсаал, цуглаан хийх, нууцаар санал гаргаж сонгох зэрэг эрхүүдийн баталгаажуулан олгосон юм.
Гэтэл, ард иргэд маань энэ эрхээ эдэлж үйл ажиллагаа явуулахын оронд, түүнийгээ арилжааны хэрэгсэл болгочихсон билээ. Сонгох эрхээ нам болон нэр дэвшигчид зарна. Эвлэлдэн нэгдэх эрхээ фракцын лидерүүдэд худалдана. Жагсах, цуглах эрхээ зохион байгуулагч нарт борлуулна. Сүүлдээ уур, бухимдлаа үнэ хүргэдэг боллоо!
Хүний эрх, эрх чөлөө бол тэр хүний салшгүй эрх юм. Энэ салшгүй эрхийг нь социализм нийгэмчилсэн байсныг нь 90 оны Ардчилсан хувьсгал эргүүлэн олж өгсөн юм. Гэтэл иргэд маань түүнийгээ зарчхаад байдаг болсон.
Салшгүй эрхээ худалдаж байна аа гэдэг бол "биеэ үнэлж" байгаа хэрэг юм. Сүүлийн үед моод болоод байгаа клиентлизм гэдэг чинь "баян эр, сайхан бүсгүй хоёрын хоорондын нууц амрагийн явдал" мэт болсон нийгмийн харилцааг боловсноор хэлж байгаа шинжлэх ухаанч нэр томьёо. Өөрөөр хэлбэл, олигарх, олон түмний хооронд "нууц амраг"-ийн холбоо тогтсоныг шинжлэх ухаанчаар хэлж байгаа юм даа.
Олигарх, олон түмний хооронд тогтсон "нууц амраг"-ийн харилцааг олоод харчих юм бол манай нийгэмд "ямар чөтгөр нь болоод байгааг" түвэггүй ойлгож болно.
Олон түмэн олигархдаа гомдоод байгаа ч гэсэн хэдэн төгрөгт нь хууртаад, бас горьдоод байгаа. Цухалдаж гомдоод байгаа нь "нүүрээ нууж" болдог интернетээр "өргөн цуглаан", "сүрт жагсаал" болон харагдаад байгаа, гэхдээ салшгүй эрхээ зарж хууртахдаа "нэг сайхан өдөр хамтдаа жаргана" гэж горьдож буй. 2016 оны сонгуулиар, "одоо ёстой жаргуулаад өгнө" гэсэн шүү дээ!
"Нууц амраг" нь хууртаж ханадаггүй! Үүнийг нь Нямдоржтон андахгүй!
Эцэст нь хэлэхэд, олигарх, олон түмний "нууц амраг"-ийн явдлын гай Ардчилалд ямар ч хамаагүй шүү! Салгах гээд дийлэхгүй байгаа! "Онлайн Монгол" дахь "өргөн цуглаан", "сүрт жагсаал"-ыг виртуал ертөнцөөс нь сугалаад төв талбай дээр гаргаж дийлэхгүй байгаа!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Ха · 2018/01/28
ЗАРИМ НЬ БҮР БАЛАЙРАХ ЮМ АА ТӨРД УДААН АЖИЛЛСАН ГЭЭД ТӨСВИЙН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БОЛОХ ХЭРЭГ ҮҮ? БАГШ ЭМЧ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭХ ОХОР ЗООС Ч АЛГА ГЭЧИХЭЭД БАРАГ ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГИЙН МАШИН УНАСАНД ХҮМҮҮС БУХИМДАЖ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ, ХУУРАМЧ ХҮН ХУЛГАЙЧ БАЙДАГ ГЭЖ МЭДЭХ ҮҮ? ТИЙМ БИШ БОЛ ОДОО АЛБАН ТУШААЛААСАА САЙН ДУРААРАА ОГЦОР, ЧАДАХГҮЙ Л ДЭЭ ЧҮҮХЭН ЮМ ЧНЬ
Убын унаган хүүхэд бна · 2018/01/28
ТООС ШОРООНДОО ДАРАГДСАН СУМЫН ТӨЬ ШИГ БАЙСАН УБ-ЫГ ЦЭВЭР ЦЭМЦГЭР ХОТ БОЛГОСОН ЮМ ДАА ЭНЭ БАТҮҮЛ, ЗАМЫН ХАЖУУГИЙН БУТАА Ч ХЯРГАЖ ЗАСДАГГҮЙ ХУЛГАЙ ХИЙХЭЭС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ ДАРГАНЦАРУУДТАЙ БАЙЛАА, МЭНГЭТ ЯАХАВ СОШИАЛ ЕРТӨНЦӨӨР АЯЛЖ МЭДЭХГҮЙ КОМПООС АЙДАГ Л ХҮН Ш ДЭЭ ТЭНЭГ ХҮН ТЭРИЙЖ УНАХ ХҮРТЛЭЭ ТЭНГЭР ШИРТЭЭД ЯВДАГ ЮМ Ш ДЭЭ ОДОО АРГАГҮЙ УНАХ ЦАГ НЬ ИРЖЭЭ

Ujin hash · 2018/01/28
Bat yyl chi bitgii huts chi ger horoollin dahin tolovlolt nereer hichneen hvniig gudamjind gargasan be.Odoo ter hvmvvs haana yaj amidarch bna chi ter vlgeree l uuchlalt gui
Zochin · 2018/01/28
Unen xeljee
Зочин · 2018/01/28
Unegui Baatar
Зочин · 2018/01/28
Unegui Baatar
enkhtur · 2018/01/27
ЗГ-ын гишүүн энэ хүн яахав тэр унааг хөлөглөж л байг,юу нь болохгүй гэж
enkhtur · 2018/01/27
Бат-Үүл дороо хэдэн туслахтай яаж нийслэлийн төсөвөөр тансаглаж байлаадаа өөрийнхөө өнгөрсөн үе,түүх соёлыг устгагч үгүйсгэгч залуучуудын бодлыг ингээд угаартуулаад л байж болохгүй ээ хө
МОНГОЛ · 2018/01/27
Ц. НЯМДОРЖ ГЭДЭГ ХҮНИЙГ ИЙМ ХҮН ГЭЖ САНАСАНГҮЙ.ИЖИЛ НЭРТЭЙ 2 ЭХНЭРТЭЙ,ХҮҮХДЭЭ ГХЯ-Д ШАХАЖ ОРУУЛСАН ,ХУРЦЫН ЯРЬСАН ЗҮЙЛ ГЭЭД БҮГД ҮНЭН БОЛЖ ТААРЧ БАЙХ ШИВ ДЭЭ
Зочин · 2018/01/27
хуц оо, АН-нхны зохион байгуулж бга Жагсаалд ОРОЛЦОХГҮЙ бхыг уриалж бн. Ард түмнээ бодсон жагсаал ердөө ч биш, Ерөнхийлөгчийн засаглалын төлөө, тэдний бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх жагсаал. МАН-нханд 20онд дүнгээ тавина
n · 2018/01/27
Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн zuv.mn-д Ч.Хүрэлбаатарт хандаж, "Энэ цайрчихсан худалчийг яая даа байз. Яачихсан ширэн нүүр ийм байдаг байнаа. Яа яа. Хотгор шанагын уурхайн лицензийг таны ах нар чинь 350.0 сая төгрөгөөр худалдаж аваад БНСУ-ын компанид 12.0 сая доллароор зарсан яах аргагүй л үнэн шүү дээ.Чаддаг юм бол намайг гүтгэсэн гээд цагдаад өгчихөөрөй” гэж бичсэнийг уншаарай.