Нийгмийн даатгалынхан цайны цаггүй болно
2018/01/28
Иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор нэгэн шийдвэр гаргажээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын шийдвэрээр аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд 2018 оны хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн үдийн цайны завсарлагаагүйгээр нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэхээр болсон байна. Ийнхүү шийдвэрлэснээр ямар нэгэн чирэгдэл үүсэхгүй, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломжтой болно гэж тус газрын зүгээс үзсэн ажээ.
ЗОЧИН · 2018/01/29
хн ёстой хамгийн их хүнд Сурталтай газар чинь Нийгмийн даатгал Халамжийн хэлтсүүд байна , жнь Хан-Уул дүүргийн 2-р Хорооны хажууд байрлах Халамжийн хэлтэсийн Ажилтнуудын Хүнд суртал Их зантай Иргэдэд үйлчлэхдээ Хөдөлж ядсан дуу муутай харьцааны соел тааруу харьцаж асууж лавлахад үнэхээр хэцүү газар байдаг ш дээ