Ц.Нямдорж: Ерөнхийлөгч өөрөө эрх мэдлээ нэмэх тухай ярих шиг утгагүй зүйл байхгүй
2018/01/29
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн сэдвээр тодруулга авлаа.
-Та Байнгын хорооны хурлын үеэр С.Зориг агсны амь насыг хөнөөсөнтэй холбоотой уг хэргийн өмгөөлөгчөөр Тагнуулын ерөнхий газарт өмнө нь байсан хүн ажилласан гэж хэлсэн. Мөн маск зүүсэн хүн хүмүүсийг дагасан талаар ярьж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Энэ хэргийг шалгаж, шийдүүлэхэд хууль бараг байхгүй болсон доо. Би хэрэг уншсан прокурор, хоёр гурван удаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хуулийг бичсэн хүн. Ер нь байгууллагуудад цаана нь юу болоод байгааг мэдрээд байдаг болчихсон хүн. Ерөнхий байдлыг харахад хаалттай шүүх хуралдаан хийнэ гэдэг чинь цаанаа согогтой л гэсэн үг. Засгийн газраас энэ хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргасан. Яг одоо Тагнуулын ерөнхий газарт хэргийн хуудас хавтсыг нь тоолж шилжүүлэх ажил хийж байгаа. Өмгөөлөгч нараас надад өргөдөл ирсэн. Ерөнхийд нь харахад яалт ч үгүй өмгөөлөгч нарын амыг нь хаасан байгаа юм. Шүүх хуралд ороход нь хүртэл цаас оруулаагүй гээд бод доо. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мэтгэлцэх зарчим гэдэг бол прокурор, өмгөөлөгч тэгш эрхтэй байна гэсэн үг. Хоорондоо мэтгэлцэж, баримтаа гаргаснаар энэ дундаас үнэн төрдөг. Энэ байдал байхгүй болчихсон. Шүүх шийдвэрээ гаргачихаад байхад л шийдвэрийг нь прокурорууд телевизээр тайлбарлаж ярьж, прокурорынхоо учир утгыг алдсан. Иймээс л би ажлаа эхэлсэн. Надад “Өмгөөлөгчийг нууцаар дарамталж, дуугаргахгүй болгосон. Шүүх хурал болохоор хар масктай хүмүүс эмэгтэй, настай хүмүүсийг 00-д ороход нь дагаж, үүдэнд нь зогсож байгаад л гарч ирэхэд нь шүүх хурал руу оруулаад байсан” талаар өргөдөл ирсэн.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой баримт бичиг алга болсон мэдээлэл байна. Баримт бичгүүд хаана байгаа юм бэ?
-Байлгүй яахав.
-Төрийн өмчийн хорооноос тодруулахад байхгүй гэсэн?
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалтай холбоотой баримт бичгүүд гэж байдаггүй юм. Энэ асуудлыг Засгийн газрын хуралд гэнэт оруулсан юм. 2016 оны зургадугаар сарын 13-нд Засгийн газрын хурлаар хэлэлцсэн протокол л байгаа. Үүний дараа зургадугаар сарын 28-нд Сангийн сайд тушаал гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн гишүүдийг сольсон. УИХ-ын ажлын хэсэгт цугларсан хангалалттай материал байгаа. УИХ-ын Тамгын газарт хадгалагдаж байгаа. Шаардлагатай гэвэл нарийн зүйлийг дараа нь ярья.
-Таныг 350 сая төгрөгийн үнэтэй Lexus 570 маркийн автомашин унаж байна гэсэн мэдээлэл цацагдлаа. Үнэн юм уу?
-Саяхан манай яам хуучин автомашинууддаа зохицуулалт хийгээд нэг машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн.
-Үнэхээр 350 сая төгрөгийн үнэтэй юм уу. Энэ автомашинаа 70 сая төгрөгөөр тоноглосон мэдээлэл байна л даа?
-300 гаруй сая төгрөгийн үнэтэй.
-Дарга нарыг үнэтэй автомашин унахаар иргэд их шүүмжилдэг. Тэр тусмаа таныг ийм автомашин унахаар хүмүүс их гайхаж байна?
-Иргэдийн шүүмжлэлийг ойлгож байна.
-2016 оны сонгуулиар намын мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэж оруулсан байдаг. Гэтэл одоо нэлээд хэдэн татвар нэмлээ гэсэн эсэргүүцэл, шүүмжлэл яваад байна л даа?
-Сонгууль дууссаны дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдсэний дараа ганцхан асуудал ярьж байсан. Энэ улс санхүүгийн хувьд дампуурлаа зарлах уу, үгүй юү гэж байсан. Эдийн засгийн өсөлт бараг байхгүй, яаралтай төлөх өр их, Монголбанк нөөцгүй болсон ийм л үе байсан юм. Энэ байдлыг улс дангаараа засах ямар ч аргагүй болж, олон улсын байгууллагатай хамтарсан. Хамтран ажиллах шийдвэр гаргах явцад нөгөө талаас гаргасан саналын нэг нь татварынхаа тогтолцоог эргэж авч үзэх байсан юм. Үүнийг Засгийн газар, УИХ-ын төвшинд хэлэлцэж, шийдсэн асуудал. Манай улс өмнө нь Олон улсын валютын сантай хоёр удаа хамтарсан түүх байдаг. 2001 онд, 2008-2009 оны хямралын үед хамтарч байсан. Гурав дахь нь энэ удаагийнх бөгөөд өмнөх хоёроос нэлээд хүнд нөхцөлтэй байгаа юм. Дефолтоос холдох гэж л гаргасан шийдвэр шүү дээ. Ямартай ч одоо баталгаатай хэлж чадах зүйл бол санхүүгийн хямралаас бид холдож чадсан. ОУВС-тай хамтарсны үр дүн энэ л дээ. Улсаараа, бүх нийтээрээ дампуурах уу, эсвэл зарим нэг нь хүнд шийдвэр гаргаж, дампуурлаас гарах уу гэсэн ганцхан шийдэлд л хариулсан санаатай юм шүү дээ. Явцын дунд зарим нэг асуудлыг харилцан ярилцаж, чангатгасан зүйлийг сулруулах болов уу гэж бодож байна. Одоо 20 орчим тонн алттай, гурав орчим тэрбум долларын нөөц, эдийн засгийн өсөлт тав орчим хувь болж өссөн байна. Гурав, дөрвөн жил дараалж, төсвийн орлого буурсан шүү дээ. Сүүлийн таван жилийн хугацаанд анх удаа өнгөрсөн жил төсвийн орлого 500 орчим тэрбум төгрөгөөр давсан.
-Та бүхэн хүнд нөхцөл байдлыг мэдэж байсан хэрнээ яагаад татвар нэмэхгүй гэж амлалт өгсөн юм бэ?
-Бидний төсөөлж байснаас хүнд нөхцөл байдал үүссэн байсан шүү. Нөөцгүй болсон гэдгийг бараг мэдээгүй байсан.
-Ерөнхийлөгч иргэдтэй уулзаж, УИХ-ыг тараах талаар ярьж байгаа. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
-Би Ерөнхийлөгчтэй чинь таардаггүй л хүн дээ. Хэдэн Ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Үндсэн хуульд заасан эрх мэдлээ дандаа давсан зүйл хийдэг. Уг нь үндэсний эв нэгдлийг хангана гэж тэр суудалд сууж байгаа хүн шүү дээ. УИХ-ыг тараахын тулд жагсаж, тэмцэнэ гэж хүн ярьвал “Тайван байцгаа” гэж хэлээд сууж байх ёстой хүн Гэтэл Ерөнхийлөгчийн суурь зарчмаасаа ухарлаа. Энэ бол хэрхэвч байж болохгүй асуудал. Улс төрийн нам нь УИХ-ыг тараах асуудлыг ярьдаг л юм байгаа биз. Иргэд нь шүүмжилдэг л юм байгаа биз. Ерөнхийлөгч бол огт ярьж болдоггүй асуудал. Харамсалтай байна.
-Ерөнхийлөгч Үндсэн хуулиар ард нийтийн санал асуулга явуулж, улмаар Ерөнхийлөгчийн тогтолцоотой болох талаар ярьж байх шиг байна?
-Манай нам парламентын засаглалыг сайжруулах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан юм. Ер нь Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярьчих гээд байгаа хүн нь би болоод байна. Миний ярьдаг зүйл намын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс зөрүүтэй учраас би чимээгүй байгаа юм. Ерөнхийлөгчийн суудалд сууж байгаа хүн өөрийнхөө эрх мэдлийг нэмэх тухай ярих шиг утгагүй зүйл байхгүй. Ерөнхийлөгчийн засаглалд шилжиж болно. Гэхдээ үүнийг хийдэг хүн нь Ерөнхийлөгч биш.
Үндэсний шуудан сонин
зочин · 2018/01/29
Эхлээд өөрөө унадаг машинаа харчих. Танд 469 байхад болно. Хаа ч явна ш дээ. Үнэхээр шударга хүн юм бол ийм арга хэмжээ ав. Худлаа жүжиглэдэг гар ш дээ.
zochin · 2018/01/29
omdgui bj ovdog tsoorhoig shoolno gegcheer zonog ovgon chi ootoo ard tumnii mongoor tansag unaa avsanaa uy gej tailbarlahiin ter mashinig zaraad ard tumend butsaaj og novshoo

Сараа би энэ хүнд итгэх итгэл алдарсан. · 2018/01/29
Энэ хүн Миёэгомбын Энхболд бид 2 нэг хүн Энхболд хаана явна намайг явж байна Гэж бод гээд л сонгуулиар солиороод Байсан дараа нь энэ Энхболд 60 тэрбумыг Хийсэн шүү би гэрчлэнэ гээд л байх юм. Хэрвээ тийм юм бол сонгуульд Энхболдыг Бүү дэмжүүл энэ хүн чинь 60 тэрбумын Хийсэн хүн гээд л зарлах нь яасан юм Сонгуульд ялагдахаар нь л энэ хүн хэрэггүй хүн гээд л баых юм орон гаран Болсон өвгөн дөө.

Парламентийн Засаглалтай байлаа гээд сайн нь юу байгаа юм Гишүүд нь Хуралдаа огт ирдэггүй эсвэл байнга Хуралдаа хоцорч ирдэг элдэв Бөгс бөөрний асуудалд 2.3-аараа орооцолдсон тэдэнтэй ямарч Арга хэмжээ авддаггүй гаргаж Баталсан Хууль тогтоомж нь амьдралд нийцэхгүй гээд тоочоод байвал нилээдгүй асуудалтай Парламентаар яах ч юм билээ
Baatar · 2018/01/29
Battulga gj erguu mal nasaaraa erunhiilugch hiichine gj zuudleed bgn bhda llr chin.Iim lalar shig terguuntei mongol hugjihgui devjihgui ee