27 настайдаа залуу охидод аминчлан хэлэх 7 зөвлөгөө
2018/01/30
1. Хамгийн эхний, хамгийн чухал дүрэм бол чамайг чин сэтгэлээсээ шалтгаангүй инээмсэглэхэд хүргэдэг тийм залууг сонгоорой. Үүнд түрийвчний зузаан, албан тушаал, үнэтэй бэлэг сэлт хамаагүй байдаг юм. Тэр залуу чамайг хорвоо ертөнц дээрх хамгийн үнэ цэнэтэй бүсгүй гэдгийн мэддэг бол чамд инээмсэглэх шалтгаан гаргаж өгсөөр байх болно.
2. Мөрөөдлийн ертөнцдөө нар зурж үзээд, үүл хайчилж наагаад цэцэгс ургуулан бүр од эрхсийг газар дээр буулган авчрахаасаа битгий санаа зов. Бусдын бодлоос, хэл үгнээс айж, ичээд амьдралын чинь үр дүн өөр тийшээ эргэсэн байхыг хармааргүй байгаа бол тэр одыг газарт буулгасан мэтээр итгэж мөрөөд. Тэр мөрөөдөлдөө амьдар.
3. Бүсгүй хүний хамгийн том чадвар нь тэвчээртэй байх боловч бүсгүй минь ямар ч үр дүн гарахгүй зүйлийг тэсэж тэвчээд яваа юм биш биз. Хэн ч өөрийгөө золиослогч эмэгтэйг хайрладаггүй юм. Өөрийгөө хайрла.
4. Сайхан байх сайхан л даа гэхдээ гаднах гоо сайхнаас илүүтэй үзэсгэлэнтэй тархитай болохыг хичээгээрэй. Нүүр будахаас хэд дахин илүү цагийн уншиж, ярилцаж, туршиж, алдахад зарцуул. Тэгээд алдаа бүрээсээ суралц.
5. Сайн шүүмжлэлийг бэлэг мэт хүлээн аваад өөрийн үг үйлдэлдээ тусгаж бай. Харин зүгээр л үндэслэлгүй муулж доромжилж байвал инээмсэглээд өнгөрөөчих.
6. Үнэхээр өөрийн чинь буруу бол тэр үйлдэлдээ түрүүлж уучлал гуйхаас битгий санаа зов. Толгой бөхийн уучлал гуйна гэдэг ялагдал гэсэн үг ерөөсөө биш.
7. Эерэг өөдрөгт төвлөр. Эерэг зүйл бодсон үедээ эмэгтэй хүн илүү сэтгэл татам инээмсэглэж, илүү зөөлөн дулаан ярьж, асуудалд илүү ухаалгаар ханддаг. Уурлаж хашгичих бүсгүй, хов жив хөөгч нэгэн, бусдад мууг санагч хэчнээн хөөрхөн сайхан байгаад нэмэргүй. Буянаараа болог гэдэг сайхан үг бий шүү дээ