Би нөхөр 3 хүүхдийн хамт гадаадад амьдардаг. Амьдрал ч дажгүй. Нөхөр ч өөрийн бизнесээ хийдэг болвоо. Тэгэхэд л нөхрөө өөр хүүхэнтэй болсон олон жил бүр 6, 7 жил уулзсан гэдгийг хүмүүсээс сонсоод шоконд орж тэр хүүхэн рүү нь залгаж загнаад уулзаж цохиод уучлал гуйлгаад нөхөрт чинь би сайн болоод муухай зүйл хийсэн гээд л байсан нөхөр ч уучлал гуйсан.

Хэзээ ч салахгүй ээ л гэсэн. Би өөртөө анхаарал тавиад ах дүү нараараа өмгөөлүүлээд нөхрийг хонь болгоод хүүхдүүд том болоод өөрийгөө ялсан гэж бодоод явсан.

Гэтэл хэд хоногийн өмнө Монголчуудын зохион байгуулсан үдэшлэг дээр нөгөө хүүхэн нь хүнтэй суугаад 2 жил болсон хүүхэдтэй болж байгаа томоо гэдэстэй нөхөртэйгөө явж байна. Тэр 2-г манай нөхөр хараад л сонин болоод бараг нулимс нь цийлэгнэчихсэн. Шууд л очоод мэндэлээд нөхөртэй нь танилцаад. Би хамт байсан найзууд бүгд ангайгаад хоцорсон. Уур хүрээд яваад очтол нөгөө хүүхэн нь ямар ялдам юм бэ атаархмаар нөхөр нь эрхлүүлж халамжлуулаад л намайг нөхөртэйгөө танилцуулж байна.

Партины туршид нөхрөө харлаа харцаа ч салгаж байгаа юм алга надаас найз нөхдөөсөө ч санаа зовохгүй бүр жоохон ууж халаад явах гэж байна шдээ би ганцхан удаа очоод энэ 2-г машин хүртэл нь гаргаад өгий гээд гуйсан гээд боддоо. Би өөрийгөө ялсан гэж онгироод л өөртөө анхаарч байна гээд л гарч ороод 2 талын ах дүүдээ хэлж загнуулаад л тэр хүүхэн нь урьд нь амьдралтай 2 хүүхэдтэй байсныг нь мэдээд доромжлоод байсан чинь нөхрөө аль хэдийн алдаад зүгээр л бие нь хажууд байгааг ойлголоо. Би ялагдчихсан байжээ.

Одоо бүр нөгөө хүүхнийг дахиж харж яаж ялдам энхрий байдгийг нь сурмаар ч юм шиг. Яах вэ би одоо. Би бүр лам бөө нтрээр хүртэл явж байлаа. Гэтэл зүгээр л манай нөхөр чинь их хайртай юм байна. Яах вэ одоо?

cekc.mn