Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зарим бүрэн эрх хууль зөрчсөн үү?
2018/01/30
Батлан хамгаалах тухай хуульд, Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна зарим тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.
Тэдгээрийн дотор “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” хэмээн хуульчилжээ.
Энэ нь“Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэхийг маргааш Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэх аж.
Эх сурвалж: ҮХЦ
Иргэн. · 2018/01/30
Энэ бол одоогийн ерөнхийлөгчид огт таарахгүй эрх хэмжээ байна???...
Ард түмэн · 2018/01/30
Эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг бол утгагүйй зүйл. Дэлхийн хаанамч эв нэгдлийг илэрхийлэгч гээч марзан юм байдаггүй юм. Энэ марзан юмаа больж МАН-ын хулгайч луйварчид одоо зөв ажиллах хэрэгтэй. Энэ хуурамч марзан нэршлээсээ татгалзах хэрэгтэй. Үүнийг Баттулга ерөнхийлөгч мэдэж байгаа учраас ард түмний эрх ашгийн тулд УИХ-ыг тараах гээд байгаа юм. Бохь жажилдаг, боов идддэг, хүүхэн хүчинддэг, худлаа бүлтэрдэг, өмч хөрөнгө хулгайлдаг хамгийн адгийн хог шаар болсон өнөөг УИХ-ыг тараах ёстой. Үүнээс өөр гац гэж үгүй.
энхтөр · 2018/01/30
Өө яагаад алга болчих воо пост маань,устагаад байгаа юмаа даа янз нь.....
Энхтөр · 2018/01/30
Баттулгад улс орны хувь заяаг бүрэн таатгаж болохгүй шүү.