Монголыг бурхан ивээг!
2018/01/31
1. Ой санамжаа сэргээе. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед, Сангийн сайд Д.Чойжилсүрэнгийн олон удаагийн толгой бөхийсөн хэлэлцээрийн эцэст ОУВС-аас санал болгосон татваруудын нэмэгдэл, тэтгэврийн насны дээд хязгаарыг шинээр тогтоосон шийдвэр гаргасан нь 2017 оны гуравдугаар сар.
Удахгүй жилийн өмнөх нүүр хуудасны мэдээллүүд чинь сануулаад эхлэх байх. Эл шийдвэрийг тухайн үед 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр үзэглэж байв. Үүнийгээ тайлбарласны хүчинд Ж.Эрдэнэбатын Засгийн газар амь мэнд, толгой бүтэн хэдэн сар тэсч үлдсэн юм даг. За тэгсэн гадныхантай хэлэлцээр хийхдээ толгойгоо өргөж байгаад улсаа төлөөлөөд томхон дуугарчихдаг Ерөнхий сайдтай болчихдог юм байна. Үр дүнд нь олныг доргиосон энэ шийдвэр буцаж, тэтгэврийн нас 50-65 хүртэл чөлөөт сонголттой болж, татваруудаа хазаарлаж чадлаа. Хэлэлцээрийн ширээний ард хэн Монголыг төлөөлөх вэ гэдгээс монголчуудын хувь заяа шалтгаалдагийг эндээс харж болно.
2. Монгол Улсын Ерөнхий сайд анх удаа " Рио Тинто"-гийн гүйцэтгэх захирлын өмнөөс харж байгаад " Хоёр талаас ажлын хэсэг байгуул. Монголын ашиг орлого нэмэгдэх ёстой. Зээлийн хүүгээ бууруул, үр ашигаа нэмэгдүүл, цаашид бид "Оюу толгой" гэдэг компанитай ярихгүй, "Рио Тинто" гэдэг компанитай л ярина. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг юм, энэ үгийг сайн бодож яваарай гээд нүүр бардам, тэргүүн дээгүүр хэлчихлээ. Өмнө нь хэн ингэж Монголыг төлөөлөн том дуугарч чадсаныг сануулчихвал талархая. Ц.Элбэгдоржоос эхлээд " Жижиг улсын том улстөрч байх хэцүү" гэж ирээд л бялангалчлаад, бараг л улс орноосоо ичээд явдаг бус уу?
3. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадад ажиллаж буй монголчууддаа хандан " Эдийн засгийн хүндрэлтэй үед хүний нутагт ажиллаж, эх орон, ээж аав, гэр бүлдээ мөнгө явуулж, ар гэрээ тэтгэн улс орондоо нэмэр болж буй монголчууддаа баярлалаа" хэмээн хэллээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн харийн нутагт хар ажил хийж хагацлын зовлон амсаж яваа монгол ахан дүүсдээ "Баярлалаа, та нартаа" гэж анх удаа хүндэтгэн хэлснийг зориуд дурдмаар байна.
4. АН-ын Засгийн газрын үед Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат " Нефть боловсруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулчихвал долларын ханш 1000 төгрөгөөс доош унаж, бүр 100 төгрөг ч болох боломжтой" хэмээн мэдэгдэж, мань мэтийг шоконд оруулж байсан ярилцлага "Өдрийн сонин"-д нийтлэгдэн, мань эрийн рейтинг гэрлийн хурдаар өсч байв. Гэтэл одоо нефть боловсруулах болон гангийн үйлдвэр барихаар төлөвлөж буй У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаана, тараана гээд гүйж явах. Хэн нь ч барьсан яадаг юм, үйлдвэртэй л болж байвал, ямар Эрдэнэбат л өмчлөөд авчихсан санаа юм уу. Гурван ч Ерөнхий сайд нефть дотооддоо боловсруулна гэж мөрөөдөөд, бүр шавыг нь тавьж улаан тууз хайчилсан юм даг. Ганц тоосго өрөөгүй л байна даг. О.Магнай шиг хүүхэд бидний хаа сайгүй дээр нь амьдарч байгаа нүүрс буюу хар алтнаас ган, хий хүртэл гаргаж авдгийг мэдэхгүйдээ Засагт дүгнэлт өгөөд задарч явдаг цаг уу, мэддэгтээ харамлаад хашгирч яваа юм уу? Д.Эрдэнэбатын цаасан дээр зурсан нефть боловсруулах үйлдвэрийг хөрсөн дээр босгочихвол У.Хүрэлсүхийг шүтээд үхчихье, зүгээр.
5. Анхны хилийн чанадад хийсэн айлчлалаа Ерөнхий сайд төвийг сахисан орноос эхэлсэн нь гадаад харилцааны хувьд зөв алхам байсан гэдгийг дурдмаар байна. Урагшаа их мөнгөний сургаар ухалзсангүй, их нөлөөний сургаар хойшоо уралдсангүй. Энэ алхмаараа Монгол Улс хэдий нөлөө бүхий хоёр том гүрний дунд оршдог, хямарсан эдийн засагтай боловч төвийг сахисан бодлоготой улс гэдгээ харууллаа.
6. Өмнөх, өмнөх, өмнөх Ерөнхий сайдуудын тавьсан өрөн дороос гарах гэж ачаагаа дааж ядан зүтгэж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт Шинэчлэлийн, Шийдлийн ч гэх шиг гоё ганган тодотгол байхгүй. Тэдэнд алдаа бий. Оноо түүнээсээ ч олон бий. Цэвэрлэх байгууламжаас эхлээд хэд хэдэн тулгамдсан томоохон асуудлыг шийдэхээр төлөвлөж байна. Улиг домог болсныг нь орхиод, урагшаа шийдвэртэй чиглэсэн гол хэдээс нь дурдлаа. Нэмэр болдоггүй юм гэхэд нэрмээс болохгүй байх ухаан хэн хэнээс маань гарах учиртай. Өөрсдөө 30 жилийн турш хэлэх, хэмлэх, хулгайлах, худалдахаас бусдаар хийгээгүй ажлаа гуравхан сартай Засгийн газраас нэхэж ам уралдуулахаа больчихвол Монголыг бурхан ивээнэ!
7. За тэгээд одоо намайг Хүрэлсүхийн захиалгаар бичсэн гээд муулцгаа, муулцгаа, энэ чинь л муухай монгол араншин. Өөлж гоочлохдоо харин Б.Ринчин ахайн "Муухай монгол хүн"-ий тухай хэлсэн захисныг санаарай. Ойлгохгүй байгаа хүмүүст мөр холбож, шүлэглээд бичээд өгөх юм уу, яахын?
Р.Эмүжин
P · 2018/02/01
Женкогтос зайгаа аваарай эс тэгвэл Зика бэлтрэг эрээн булчинд чинь соеоогоо зооно шуу та эгэж буу хар урагшаа
P · 2018/02/01
Женкогтос зайгаа аваарай эс тэгвэл Зика бэлтрэг эрээн булчинд чинь соеоогоо зооно шуу та эгэж буу хар урагшаа
Зочин · 2018/01/31
У. Хүрэлсүх ерөнхий сайдаа өөрийнхөө бодсоноор хийх гэсэн ажилаа хэн юу гэж хэлэхээс үл хамааран зоригтой хий . Өрсөлдөгч намын болон өөрийн чинь намын өш хонзон санагчид танай засгийн ажилыг муулж байвал засгийн газрын чинь явуулж буй бодлого шийдвэр зөв гэж бодож ажилла . Ерөнхий сайд таны цаашидын чинь ажилд амжилт хүсэн ерөөе . Улс эх ороныхоо хөгжил цэцэглэлт хүн ардынхаа сайн сайхны төлөө улам ихийг хийгээрэй.
Зочин · 2018/01/31
У. Хүрэлсүх ерөнхий сайдаа өөрийнхөө бодсоноор хийх гэсэн ажилаа хэн юу гэж хэлэхээс үл хамааран зоригтой хий . Өрсөлдөгч намын болон өөрийн чинь намын өш хонзон санагчид танай засгийн ажилыг муулж байвал засгийн газрын чинь явуулж буй бодлого шийдвэр зөв гэж бодож ажилла . Ерөнхий сайд таны цаашидын чинь ажилд амжилт хүсэн ерөөе . Улс эх ороныхоо хөгжил цэцэглэлт хүн ардынхаа сайн сайхны төлөө улам ихийг хийгээрэй.
uugan.od · 2018/01/31
erduusuu unen bol ene gants chudur bol shuuh zasaglal erunhiilugch
Тагнаа · 2018/01/31
Өмнөх засгийн газар тэрний өмнөх зг-ийн төслийг хэрэгжүүлж байсан нь цөөнгүй билээ. Яриад л суувал бүгд л сайхан яридаг. Гол нь хийх л хэрэгтэй. Үр дүнг нь харах хэрэгтэй.
Чагнаа · 2018/01/31
Үр дүнг нь харъя даа.Тийм ч мундаг гялайж гялтайсан зоримог шийдвэр үр дүн харагдахгүй л байна.Өмнөх ЗГ ууд бэлтгэж байсан ажил төслийг хэрэгжүүлэх цөөн хэдэн.алхамыг хийлээ
чимэг-очир · 2018/01/31
зориг чухал .хийх юмаа хий.
R · 2018/01/31
yag unen shde. 3-n sar.n ajil.g 3-n jil hiisen ym shig amlalt, ajil neheed bhiin. yadaj 1 jil bolood ajil amlalt ni zurj bval ene asuudla tavi. AN bitgii shoud ene ulsad hen ni hen be gedge ylgaj chadah deeree bga shuu.
R · 2018/01/31
yag unen shde. 3-n sar.n ajil.g 3-n jil hiisen ym shig amlalt, ajil neheed bhiin. yadaj 1 jil bolood ajil amlalt ni zurj bval ene asuudla tavi. AN bitgii shoud ene ulsad hen ni hen be gedge ylgaj chadah deeree bga shuu.