Монгол Улсын Засгийн газар 100 дахь хоногоо нижгэр сайхан тэмдэглэлээ. Хийсэн ажил ч арвин. Бас баалуулах ч зүйл ч олон гарав.

Танхимын сайдуудыг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл ч цаашид үргэлжлэх төлөвтэй. У.Хүрэлсүхийн танхимын гишүүд төрийн нарийн бичгийн дарга нараа толгой дарааллан халсан нь ажлаа авсны дараахь эхний алхам байжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамных гээд ар араасаа хөвөрсөн билээ.

Тэгвэл өчигдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл харьяа байгууллагуудынхаа удирдлагуудыг хүлээн авч уулзжээ. Уулзалт нэлээн халуухан сэдвээр өрнөж, багагүй дуулиан тарьсан байна. Тэрбээр энэ уулзалтын үеэрээ бүх газар хэлтсийн дарга нараа үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм. Ийнхүү салбарын бүх газар хэлтсийн дарга нар чөлөөлөгдөх нь. Харин дараагийн дарга нар хэн байх бол. Ингэснээр үүрэг хариуцлага дээшлэх болов уу гэсэн хүлээлт үүслээ. Уналтад орсон, хариуцлагын зуд нүүрлэсэн эмнэлгийн салбарт шинэчлэл хийх цаг болсон нь үнэн. Гэхдээ халаа сэлгээгээр хэр амжилттай хэрэгжих бол. 

Ямартай ч зөөлөн сэнтий тухлаг орчинд заларсан дарга нар ажилгүй болж байна. Тиймээс даргын сэнтий тийш зүглэх хүмүүсийн цуваа яам тийш зүглэх нь тодорхой. Ийнхүү даргын төлөөх марафон Эрүүл мэндийн яаманд эхэллээ. 

24tsag.mn