Таныг Урт Наслуулах 10 Хүнс
2018/02/01
Амтлаг, зөөлөн, эрүүл хүнс болох тарганд ашиг тустай тал олон байдаг аж. Тарганд витамин D, уураг, пробиотик бодис элбэг байдаг. Таргийг цусан суулга, ходоодны шүүсний багадалт, судлын ханын хатуурал, элэг цөсний эмгэг, арьсны янз бүрийн өвчнийг илааршуулахад тустай гэдэг. Өглөө өлөн элгэн дээрээ бүлээн тараг уувал эрүүл мэндэд нэн тустай. Ямар малын сүүгээр бүрснээс хамаарч таргийн шим тэжээл харилцан адилгүй байна. Биед тустай бичил биетийн нөлөөгөөр хүний биед нэн хэрэгцээтэй олон төрлийн биологийн идэвхт бодис үүний дотор аминдэм, пептид, амин хүчил, глюкоз, лактулоз зэрэг бодис тарагт бий болдог. Таргийн тос, уураг, нүүрс болон эрдэс бодисын хэмжээ сүүнийхтэй ойролцоо байдаг.
Өндгийг “супер хүнс” гэж нэрлэдэг. Учир нь өндгөнд хүний биед хэрэгтэй бараг бүх амин дэм, уураг агуулагддаг. Уураг бол хүний биеийг бүтээгч бодис гэж хэлэхэд болно. Мөн хүний биед шаардагддаг амино хүчлийг өндөгнөөс хангалттай авах боломжтой. Хүний нас хөгшрөх тусам нүдний хараа мууддаг билээ. Үүнд нөлөөлдөг хэд хэдэн тэжээл байдаг. Тэдгээрийн хоёр нь /Lutein, Zeaxanthin/ тэжээл өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг. Судалгаагаар эдгээр тэжээл нь нүдний хараа муудахааас сэргийлдэг болохыг тогтоосон.
Яргай загасанд агуулагдах Омега-3 нь ядаргаа тайлж, зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хангаж, хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. 150 грамм яргай загасанд хүний нэг өдрийн хэрэгцээний никотины хүчил (РР болон В3 витамин) агуулагдах тул ой санамжаа алдах, эсвэл Айлцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
Шошийг хүнсэндээ хэрэглэхэд зүрх судасны өвчнөөр өвчлөх, мөн хөхний хорт хавдар тусах магадлалыг 22 хувиар бууруулна. Шошонд агуулагдах эрдэс бодис, амин дэмүүд нь хүний биед хурдан шимэгдэх тул хүнд өвчний дараа хурдан тэнхэрнэ. Энэ чадлаараа махны дараа ордог.
Оливийн тос эвгүйрсэн ходоод гэдсийг намжаахад тустай. /ходоодны шарх, гэдсэн дэх хий, цээж хорсох/ Цөсний чулуутай болохоос сэргийлнэ, цөс угаана. Гэдэсний хорт хавдар тусахаас сэргийлнэ. Хурдан хөгшрөлтөөс хамгаалахад тустай. Арьсыг уян зөөлөн болгоно. Үе мөчний өвчинг намдаана /чидун жимсний тосоор өвдөж буй үе мөчиндөө түрхэн массаж хийж, тостой боолт хийж долоон хоног байнга байлгана. Ялангуяа том үений өвдөлтийг багасгана. Өтгөн гаргахын тулд нэг хоолны халбага оливийн тос уу. Хүсвэл нэг лимоны шүүстэй хольж ууж болно. Эсвэл 150 мл оливийн тос, 600 мл бүлээн усыг клизмийн саванд хийж шулуун гэдсээр клизм тавьж болно. Клизмээ тавиад гурван минут байлгана. Ханиадыг намжаахын тулд оливийн тосонд нухсан сармис хольж уу.
Жимсгэнэ. Аньс нь С витамин ихтэй, буцалгаад халуунаар нь уухад ханиад, уушгины үрэвслийг анагаахад ихээхэн тустай жимс юм. Нэрс жимс хөх ягаан, хар өнгөтэй, гонзгойдуу зууван хэлбэртэй амттай сайхан шүүстэй. Мойл жимс нь нимбэгийн хүчил, С витамин ихтэй учир хүнснээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглагдана. Мойл жимсийг машиндан нунтаглаж цөцгийтэй хольж хутгаад хүнсэнд хэрэглэх явдал Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймагт ихээхэн дэлгэрсэн байдаг. Хад жимс нь хүрэн улаан, хар, хар хүрэн өнгөтэй, хүйтэн, ганд тэсвэртэй. С. В, P. A витамин, чихэрлэг, органик хүчлүүдийг агуулдаг, чанамал, шүүс, ундаа, дарс хийхэд тохиромжтой. Чацарганы тос, каротин, А, В, С, Е витамин, идээлэгч ба будагч бодиc, чихэр нэлээд хэмжээгээр агуулдаг хүнс тэжээлийн болон эмчилгээний үнэт түүхий эд юм. Улаалзгана жимс боловсорч гүйцсэний дараа мөчиртөө удаан хадгалагддаг. Навч нь эфирийн тос, витамин арвинтай учир цай хэлбэрээр хэрэглэдэг. Гүйцэд боловсорсон үхрийн нүд хүрэн, хар хүрэн өнгөтэй, шүүслэг чихэрлэг, содон сайхан үнэртэй, амтлаг жимс бөгөөд А. В. С. Р витамин, чихэрлэг бодис, органик хүчил агуулна. Гүзээлзгэнэ найрлагадаа С, В6 витамин, каротин, чихэрлэг зүйл, алим, нимбэг, хининий хүчил, пектин их хэмжээгээр агуулдаг чихэрлэг сайхан амттай.
Усан үзэм рубит хэмээх элемент агуулдгаараа цусны улаан бөөмийг төлжүүлдэг тул цус багадалтын үед хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Шүүс нь хүний бие дэх шингэн хангамжийг нэмэгдүүлж, давс, кали, төмөр, фосфор, шингэн дэх натри болон хлорын ионоор хангахаас гадна хүний биеийн шээс ялгаруулалтыг сайжруулж, чулуужилт үүсэхээс хамгаалдаг. Хүч тамир муудах, цус багадах, мэдрэлийн системийн хэвийн хэмжээ алдагдах, бодисын солилцооны хэмнэл алдагдах, хоол боловсруулах системийн хямралын үед хэрэглэх нь ихээхэн ач холбогдолтой.
Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга юм. Та хушгийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэж чадвал чидун жимсний дутагдал, байгалийн тосны дутагдал, оюуны хомсдол, ясны сийрэгжилт, ясны төрлийн ямар нэгэн өвчнөөс сэргийлж чадна. Хушга самар нь нэг унц буюу ойролцоогоор 28.3 грамм нь 185 калори илчлэгтэй, 4 гр уураг, 4 гр нүүрс ус, 18 гр ханаагүй хүчил бүхий өөх тос агуулагддаг. Цусан дахь холестериний түвшинг багасгана. Цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгана. Зүрх судас, тархины цусан хангамжийн үйл ажиллагааг сайнаар дэмжинэ. Цөс чулуужихаас сэргийлнэ. Ясны сийрэгжилтийг багасгана, ясны эрүүл мэндэд тустай зэрэг олон ач холбогдолтой.
Улаан лооль нь амттай, амин дэмтэй, шүүслэг хүнсний ногоо билээ. Хэдийгээр энэ хүнсний ногоог Италитай холбож үздэг ч хамгийн анх Өмнөд Америкаас орж ирсэн байна. Улаан лоолинд A, C, K, B6 витамин болон фолийн хүчил, кали их байдаг. Үүнээс гадна улаан лооль нь натри, илчлэг багатай. Улаан лоолинд агуулагдах бета-каротин нь нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг бөгөөд ликопин нь нарны туяаг хэт мэдрэх байдлаас хамгаалах учир арьс эрт хөгшрөхгүй юм байна. Улаан лооль мөн таны тулгуур эрхтэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд К витамин болон кальци нь таны ясыг бэхжүүлдэг. Мөн ликопин нь ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлдэг учраас 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд улаан лооль хэрэглэхийг зөвлөж байна.Улаан лоолинд агуулагдах хром нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Улаан лооль нь зөвхөн нүүрний арьсанд төдийгүй үсэнд сайнаар нөлөөлдөг бөгөөд Витамин А нь үсийг бэхжүүлж, гялалзсан өнгөтэй болгодог. Бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, цөс өтгөрөхөөс хамгаална.
Японы эрдэмтэд олон тооны судалгаа явуулсны үр дүнд элэгний хорыг цэвэрлэх амттай, ашигтай аргыг нээжээ. Энэ бол авокадо жимс идэх юм. Авокадо жимс нь хүчтэй хор, олон тооны хорт бодисыг саармагжуулдаг ид шидтэй аж. Учир нь энэ жимсэнд аминдэм, бичил элементүүд ихээр агуулагддаг байна. Дээрх жимсэнд витамин Е, болон B6, витамин С зэрэг дархлааг сайжруулдаг амин дэм багтсан байдаг гэнэ. Түүнчлэн арьсыг залуу хэвээр нь хадгалж, нүүрний хаванг хөөх үр дүнтэй. Арьсны хөгшрөлт, хуурайшилт болон загатнахаас сэргийлэхээс гадна жимсийг тохирсон хэмжээгээр, өндөг, баяжуулсан үр тариа, сүү, тахианы мах бүхий тэнцвэрт хоол хүнстэй хэрэглэхэд зохимжтой. Мөн хүний биеийг коллаген, суурь уургаар хангадаг болохыг эрдэмтэд нотолжээ.