Mongolia Live багийнхан Монгол болон Өвөр Монгол хамт олны хамт Breathe Mongolia /#БоожҮхлээ жагсаалыг Нью Йорк хотод зохион байгуулжээ. Ингээд тэдний хийсэн жагсаалын дэлгэрэнгүй мэдээлэл болон, зургуудаас хүргэж байна.

Mongolia Live багийнхан Монгол болон Өвөр Монгол хамт олны хамтBreathe Mongolia/#БоожҮхлээжагсаалыг Нью Йорк хотод зохион байгууллаа.
Бид хотын гудамжаар Times Square руу алхаж байхад олон орны хүмүүс бидний зургийг аван, асуулт асуун Монголд болж буй агаарын боxирдлын талаар мэдээлэл авлаа. Хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд Монголд амьсгалын замын өвчнөөр эндэж буй бяцхан хүүхдүүдийн талаар уншаадзүрх нь адилхан шимширч байлаа. Дани улсын цаг агаарын өөрчлөлт, дулааралтай тэмцэж буй 2 залуухан охид ихээр санаа зовон Монголын талаар эх орондоо очоод мэдээлэл тараана гэсэн. Олон улсын хүний эрхийн сэтгүүлч залуу заавал өөртэй нь холбогдоорой гэж хэлээд хүүхдээ түрээд яаран явсан. Дөнгөж танилцсан National Geographic-н мэргэжлийн зурагчин ганц имэйл бичихэд л цаг заваа гарган хагас өдөр биднийг өвлийн хүйтэнд даган үнэгүй зураг дарж өглөө.

Бүх дэлхийн хүмүүс Монголд санаа зовон Монголын үрсийг эрүүл саруул эх орондоо өсч том болоосой гэж хүсч, чадахаараа туслахыг хичээж байна. Монголын агаарын бохирдлын гамшиг бол дэлхийн, олон улсын асуудал болчихсон байна! Одоо чадалтай, мэдлэг, боловсролтой, сэтгэлтэй хүмүүс нь Монголын утааны урт, богино хугацааны шийдлийн төлөө ХАМАГ ХҮЧЭЭ ДАЙЧЛАН ажиллаач гэж уриалж байна!

Чадалгүй, мэдлэг боловсролгүй, сэтгэлгүй хүмүүс ажлаа хүлээлгэн өгөөрэй, ЦАГ ХУГАЦАА БАГА БАЙНА. Тиймээс 1-р сарын 28-ны жагсаал дээр тавьсан шаардлагуудaд хариу өгөн яаралтай урт болон богино хугацааны шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлнэ үү сонгогдож гарч ирсэн, томилогдож тавигдсан, түмний итгэл найдварыг тээсэн эрх мэдэлтэн, төрийн албан тушаалтангууд аа! Өөрсдийнхөө үр хүүхдийг нандигнан, хөгшин буурал өвөг дээдсээ хүндлэн, залуучуудынхаа ирээдүйг бодон зарцуулж буй хөрөнгөө шилэн данстай болгон, ард иргэддээ ганц удаа ч гэсэн ШУДРАГААР, СЭТГЭЛЭЭСЭЭ үйлчилж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ойр ойрхон тайлан тавьж хийнэ гэж ам тангараг өгсөн АЖЛАА ХИЙЖ ЭХЭЛНЭ ҮҮ!! Бүх дэлхий та нарыг харж байна, та нарт найдаж байна! Тусгаар тогтносон улстай, цэлгэр сайхан том газартай энэ дэлхийд ховор баялагтай хүмүүс шүү дээ бид чинь.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУД БИД АМЬДРАЛАА ДӨНГӨЖ ЭХЭЛЖ ХӨЛӨӨ ОЛЖ БАЙХДАА ТӨРҮҮЛСЭН БЯЦХАН ҮРС, ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ААВ ЭЭЖИЙГЭЭ УТААНААС БОЛЖ АЛДМААРГҮЙ БАЙНА. ТӨРСӨН ЭХ ОРОНДОО УРТ УДААН ЭЛЭГ БҮТЭН АМЬДАРМААР БАЙНА, АМЬСГАЛМААР БАЙНА!

Англи хэл дээрх мэдээлэл


Эх сурвалж: Foxnews