Нийслэлийн Алдарт Уяачид тодорчээ
2018/02/02
Нийслэлийн Морин Спорт, Уяачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нийслэлийн Уяачийн өдөр" ёслол хүндэтгэлийн цэнгүүнээ зохион байгуулж, Нийслэлийн Алдарт уяачид болон 2017 оны шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүдээ тодруулжээ. 01 сарын 25-ны өдөр болсон тус цэнгүүнийг НМСУХ-ны тэргүүн М.Мөнхбаясгалан, НМСУХ-ны нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар нээж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Нийслэлийн 9 дүүргийн 200 орчим уяачид, уралдаанч хүүхдүүдийн төлөөл чуулж шилдгүүдээ тодруулсан байна.
Энэ жилийн "Нийслэлийн Уяачийн өдөр" ёслол хүндэтгэлийн цэнгүүний онцлог нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд захирамж гаргаж, Нийслэлийн “Алдарт уяач” хэмээх цол тэмдгийг, болзол хангасан уяачдад олгодог болсон байна. Ийнхүү НМСУХ-ны тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 04 тоот тогтоолыг үндэслэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн A/70 тоот захирамжаар Чимэддоржийн Хишигбаатар, Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, 3.Ядамсүрэнгийн Батжаргал, Цэнддоогийн Чимэддорж, Цэрэн-Очирын Эрдэнээ, Нанзаддоржийн Мөнхбаясгалан, Батхүүгийн Атарбаяр, Цагдаагийн Нямжав, Түмэн-Өлзийгийн Бат-Өлзий, Сүхбаатарын Ганхуяг нарын арван уяач тодорчээ.
НМСУХ-ны тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор НМСУХ-ны тэргүүн дээд шагнал “Морин Эрдэнэ” одонгоор Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Тод Манлай Уяач Д.Давгадорж шагнагдсан бөгөөд нийслэлийн “Шилдэг Уяач”-аар Балдоржийн Баярдорж, Чимиддоржийн Хишигбаатар, Дуламсүрэнгийн Лхагвасүрэн, Раднаахүүгийн Гантулга, Бадамын Оргил нар тодорсон байна. Түүнчлэн нийслэлийн “Шилдэг Уралдаанч” хүүхдүүдээр Золжаргалын Мөнгөншагай, Баатархүүгийн Буяннэмэх, Төмөрчөдөрийн Төрболд, Чулуунбаатарын Өнөрхүү, Ганболдын Эрхэмнамдагбаяр нар тодорчээ. Мөн НМСУХ-ны тэргүүлэгчдийн шийдвэрээр НМСУХ-ны "Шилдэг нийгмийн зүтгэлтэн"-ээр НМСУХ-ны дэд тэргүүн Д.Очирсүрэн, "Шилдэг ивээн тэтгэгч"-ээр НМСУХ-ны тэргүүлэгч гишүүн Б.Үүрцайх нар тодорсон байна.
"Нийслэлийн Уяачийн өдөр 2018" ёслол хүндэтгэлийн цэнгүүний үеэр БСШУСЯ-ны нэрэмжит шагналуудаар МУТМУ Дуламсүрэн, МУАУ Ү.Атарсайхан, "Үүр-Ариг" ХХК-ны ерөнхий захирал Д.Ариунболд шагнагдсаныг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат гардуулсан өгчээ. Ийнхүү төрийн сүлдэндээ адууг дээдлэн залсан Монголчуудын үндэсний их эв эе, тусгаар тогтнол, өв соёл, түүхэн уламжлалыг нандигнан хадгалах үүргийг Монгол төр эрхэмлэн дээдлэж, Монгол уаячид чандлан сахиж ирсэний тод илрэл болсон "Нийслэлийн Уяачийн өдөр 2018" ёслол төгөлдөр болж өнгөрчээ.
Баатархүү · 2018/02/02
Зайлцгаа.