2018 оны Нохой жилийн сар шинийн баярыг угтан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын А/71 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Тээврийн газраас дараах арга хэмжээг аваад байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2018 оны 2 дугаар сарын 03, 10-ны Бямба гаригууд, 2 дугаар сарын 04, 11-ний Ням гаригуудад тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү  10 их багтаамжийн автобус 10:00,12:30,15:00 цагт үйлчилнэ.