Сахал" хочит Эрдэнэбилэг гэх эрхэм, түүний Худалдаа Хөгжлийн Банкны хувийн эзэмшлийн Bloomberg гэдэг телевиз Монгол Улсын Засгийн Газар шинээр бонд гаргах гэж буй тухай мэдээлж буй билээ.Тэгвэл уг мэдээлэл худал болохыг УИХ-ын гишүүн, Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар баталлаа.

Тодруулбал Сангийн Сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай: "Bloomberg-ийн тарааж байгаа Засгийн газар "Панда" бонд гаргах гэж байгаа гэх мэдээлэл огт үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Bloomberg TV болон Bloombergtv.mn сайтыг худлаа мэдээллээ залруулахыг албан ёсоор шаардаж байна. Bloomberg-тэй утсаар холбогдоод ташаа мэдээлэл гарсан байна, залруулна уу гэхээр "Үгүй" гээд байх юм. Хөрөнгө оруулагчид, сэтгүүлчид, сүүлдээ Элчин сайдын яамдуудаас хүртэл залгаад манай яамныхныг зүгээр байлгахгүй асуугаад байх юм" гэжээ.

"Сахал" гэх Эрдэнэбилэг ба Худалдаа Хөгжлийн Банкны хувийн телевиз ямар учраас ийм худал мэдээлэл тарааж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

 

Ч.Явуу