Ийм асуудал энэ 7 хоног эхэлснээс хойш хөвөрч байна. Түүнийг улсын нууц задруулсан эсэхийг тагнуулын байгууллага тогтоох үүрэгтэй. Харин гишүүний тангарагаа зөрчиж хуульд заагаагүй хангамж эдэлж амьдарч байгааг нь шалгуулахаар хэсэг хуульчид ҮХЦ-эд хандсан гэж байгаа. Цэц ямар хариу ирүүлэх нь одоогоор таашгүй. Тансаг зэрэглэлийн Белла Виста хотхонд амьдардагаа эзнийг нь танидаг болохоор ашиглалтын зардал тог усны мөнгөө төлөөд л амьдарч байна гэж олон жил ярьж байгаа. Тэгвэл энэ хүн их хурлын гишүүний бүрэн эрхээ эдлэхдээ хуульд заагаагүй хангамжийг бусдаас аваад байгаа юм биш үү ? авлигын эсрэг хууль зөрчиж байж болзошгүй энэ асуудлыг шалгаж тогтоохыг  хуульчид шаардан цэцэд хандаад байна Үүнээс гадна улсын нууц задруулсан асуудал ч яригдаад байгаа.

Ц.НЯМДОРЖ УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛСАН УУ

Хуульзүйн сайдаар тав дахь удаагаа ажиллаж байгаа туршлагатай улстөрч Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо шүүхийн тогтоолыг олон нийтэд харуулж, уншиж өгсөн нь олон асуудал араасаа дагуулж байна. Түүний уншиж танилцуулсан тэрхүү шүүхийн тогтоол Нууцын архивт хадгалагдаж байх учиртай байтал Хуульзүйн сайд энэ нууцыг хаанаас, хэрхэн олж авав гэдэг нь сонирхол татаж байна. Албан тушаалаараа далайлгаж авсан уу гэдэгт өөрөө л хариу өгөх байх Түүнийг улсын нууц задруулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь Тагнуулын байгууллага шалгаж шийдэх үүрэгтэй.Шүүхийн тогтоолыг олон нийтэд харуулах ёсгүй, улсын нууцтай холбоотой гэдгийг хамгаас сайн мэдэх учиртай хүн бол Ц.Нямдорж яах аргагүй мөн. Нэгэн цагт Л.Санжаасүрэн өмгөөлөгч өмгөөлсөн хэргийнхээ нууцыг задруулсан хэргээр шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байсан удаа бий. Харин Ц.Нямдорж сайд улсын нууц хэргийн шүүхийн тогтоолыг олон нийтэд задалсан, задруулсан хэрэгтээ ял сонсох уу