МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгч өнөөдөр тодорно
2018/02/08
Өнөөдөр МСНЭ-ийн XVII их хурал болно. Их хуралд нийт 305 төлөөлөгч оролцоно. Уг хурлаар МСНЭ шинэ ерөнхийлөгчөө сонгох, дүрмэндээ зарим нэг шинэчлэл оруулах магадлалтай юм. Монголын сэтгүүлчдийн байгууллагын шинэ ерөнхийлөгчөөр хэн тодрох бол гэсэн асуулт нэлээд нийгэмд ихээхэн сонирхол татаж байгаа бөгөөд олон нийтийн сүлжээгээр янз бүрийн санал асуулгууд ч явагдаж байна. МСНЭ-ийн ерөнхийлөгчид "Bloomberg TV" захирал, Өдөр тутмын сонины холбооны Ерөнхийлөгч Б.Долгион, “Зиндаа”-гийн гэгдэх Х.Мандахбаяр, МҮОНТВ-ийн захирал асан М.Наранбаатар, Нийслэл.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Б.Түвшинтөгс нар өрсөлдөх бололтой.
;gjbgg · 2018/02/08
за яавч Долгион, мандахбаяр хоёр л биш шүү та минь ээ. наранбаатар, түвшинтөгс хоёр болж байна оо. эхний хоёрыг бүү сонгож үзээрэй, эрхэм сэтгүүлчид ээ