Э.Ган-Од хүүд тусалцгаая
2014/01/08
Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг. Эрдэнэ-Очирын Ган-Од хүү одоо таван сар хагастай ч биендээ ахадсан өвчин шаналалыг амсаж байна. Хүний алаг үр биднийхээс ялгаа юу байхав. Э.Ган-Од хүү 2013.6.21-нд “Korea” их сургуулийн Guro эмнэлэгт төржээ. Түүнийг төрмөгц инкубаторт оруулсан ба инкубатороос дөрвөнсарын дараагаар гаргасан ч бие нь сайжраагүй байна. Энэ хугацаанд Э.Ган-Од хүү хоёр удаа нүдний хагалгаа, хоёр удаа гэдэсний хагалгаа, гурван удаа тархинаас ус авах болон өөр төрлийн мэс ажилбар хийсэн байна. Гэсэн хэдий ч хүүгийн бие сайжрахгүй байгаа учраас тархины хагалгаанд ахин оруулах шаардлагатай болоод байгаа юм. Энэ хугацаанд хийлгэсэн нийт эмчилгээний төлбөр 50 гаруй сая вон болжээ.Үүний үлдэгдэл 9.900.00 вон хэрэгтэй байгаагаас сайхан сэтгэлт Солонгос хүмүүсийн ачаар 424.000 вон цуглараад байгаа юм. Түүний аав ээж нь хоёулаа солонгост хөдөлмөр эрхэлдэг бөгөөд олсон бүх мөнгөө хүүгийнхээ эмчилгээний төлбөрт зориулаад дууссан ажээ. Одоо Э.Ган-Од хүүд өмнөх эмчилгээний төлбөрөөс гадна ахин мэс засал хийлгэх шаардлагатай байгаа юм. Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу энэ үед л элэг нэгт Монголчууд минь нэгдэж Э.Ган-Од хүүд хандивын гараа сунгацгаая. Нарт хорвоод нэг ч гэсэн хүүхдийн инээд цангинаж, нэг ч гэсэн гэр бүлийг аз жаргалтай амьдруулах боломж нь та бидэнд байна. Э.Ган-Од хүүд туслахыг сайхан сэтгэлт Монголчууд та бүхэндээ уриалж байна.
Солонгосын хандивийн сайтанд байрласан мэдээлэлтэй, танилцана уу http://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fhappybean.naver.com%2Fdonation%2FRdonaView.nhn%3FrdonaNo%3DH000000083835&h=hAQEA2Xgz
Хаан банк: Эрдэнэ-Очир Ган-од 5006947743
Холбогдох утас: 96057098, 01081889408 /Солонгос дахь/
FB хаяг : Munkhuu Tumee
Зочин · 2014/01/10
ene huugiin ner deerh dans ni haagdsan bna, times eej -iinh ni dans ruu handiv hiij boloh um bna.Eej ni Tumentsetseg, khan banknii dansnii dugaar: 500**55134. Budgeeree ene huud chadlaaraa tusaltsgaaya Gan Od huu mini bosooroi
Зочин · 2014/01/10
zul · 2014/01/09
saihan setgeltei hvmvvs min zaawal tuslaarai hvnii alag vr yalgaa yu bhawde edgerene gdgt itgej bn