цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/01/09
Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ.
Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 26-31градус, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 18-23 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэнбайна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 18-20 градус хүйтэн байна.