"Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хүн амын 2014 оны өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан махны нөөц бүрдүүлэх ажил зохион байгуулах үүрэг бүхий "Нөөцийн махны менежер"-ээр "Баатарууд тэнгэр" ХХК, "Эи Эн Ди Эм" ХХК-иуд шалгаран, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газруудтай хамтран гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Уламжлалт "Сар шинийн баяр"-т зориулж нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах бөгөөд дүүргүүдэд энэ сарын 11-29-ний өдрийг дуустал өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар болсон юм.

Сүхбаатар дүүрэгт:

  1. Бүрд зах -"ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);
  2. 7 буудалд -"Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10 тн);

Баянгол дүүрэгт:

  1. Смарт худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2,5т);
  2. Хар хорин худалдааны төвийн гадна "ANDM" ХХК-иас (2 машин 3.5-5т);

Хан-Уул дүүрэгт:

  1. Яармагийн эцсийн буудалд "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 2,5т);

Чингэлтэй дүүрэгт:

  1. Бөмбөгөр худалдааны төвийн гадна "Баатарууд тэнгэр" ХХК (2 машин 2-2,5т);
  2. Нарантуулын гадна талбайд "ANDM" ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
  3. Хүчит шонхор худалдааны төвд  "Баатарууд тэнгэр" ХХК (1 машин 10т);

Баянзүрх дүүрэгт:

  1. Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  2. Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;

Сонгинохайрхан дүүрэгт:

  1. 3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  2. Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
  3. 21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);

 

Багануур дүүрэгт:  1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т);

Багахангай, Налайх дүүрэг тус бүрт 1 цэгээр Баатарууд тэнгэр ХХК (2 машин 3.5-5т).

 

  1. Мишээл экспо худалдааны төвд 1-р сарын 14-өөс 24-ны өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт 4 машин.
  1. Дүнжингарав худалдааны төвд 1-р сарын 14-өөс 29-ний өдрүүдэд "Монголд үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааны үеэр "Баатарууд тэнгэр" ХХК, "ANDM" ХХК-иас нийт дөрвөн машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах юм.

 

Х.Даваа

5