Цагаан сараар “Мөнгөөр зодъё”
2014/01/09
Баяр ёслол болгоноор өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хаддаг уламжлалтай болоод удаж байна. Манайхан ч үүндээ бараг дасал болчихож.
Удахгүй цагаан сар болно. Хүн болгон л аль болох хямд өртөгтэй бараа, бүтээгдэхүүн хайж хөлийнхөө улыг эргэтэл явж байх шиг байна. Ер нь ингэж зовж байхаар хамгийн үнэтэй гэсэн болгоныг нь худалдаж аваад цагаан сарынхаа баярыг тэмдэглэвэл ямар вэ. Төрийн өндөрлөгүүд “Өрнөөс айх хэрэггүй” гэж мэдэгдээд янз бүрийн бонд гаргаад, өр тавихыг уриалаад байгаа байх аа. Энэ жишгийг дагаад цагаан сарынхаа баярыг элбэг дэлбэг хийчихэд болох биш үү.
Өндөр настангууд нь тэтгэврийнхээ зээлийг хэдэн жилээр нь аваад хамгийн үнэтэй ууц, хэвийн боов, бэлгээр гангарч. Албан хаагчид нь цалингийн зээлээ бас л хэдэн жилээр авч золголтынхоо мөнгийг ахиухан бариад цагаан сарыг нижгэр тэмдэглэе л дээ. Наанадаж банкуудаа ийм аргаар дэмжээд, наймаачдынхаа орлогыг өсгөөд өгөх нэг арга байгаа биз. Цагаан сараар сайхан баярлаж байвал дараа нь яах нь хэнд хамаатай юм. Тэртэй тэргүй Монголын ард түмэн өөрсдөө мэдэхгүй болохоос өчнөөн тэрбум төгрөгийн өртэй гээд улстөрчид яриад байдаг байх аа. Тэгэхээр өөрөө ч мэдэлгүй өрөнд орж байхаар мэдэж байгаад өрөнд орвол тийм ч гомдолтой санагдахгүй байхсан.
Баяр болгоноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж гэж тархиа гашилгаж, үглэж байхаар өр тавиад асуудлаа шийдчихэж байя.
Ард иргэд нь төлж чадахгүй байдалд орчихвол улстөрчид маань ямар нэгэн арга чарга сүвэгчлээд зээлийг нь тө-лөөд өгчихөж дөнгөх байлгүй дээ. Банкуудад хадгалуулж байгаа бондынхоо хүүгээр иргэдийнхээ өрийг төлөөд өгчихөд яах вэ дээ. Ингэж зохицож амьдрахгүй бол ард түмэн чинь туйлдах нь байна улстөрчид өө.
Р.САРАНГОО
Зочин · 2014/01/13
Tegie ee yumnii une hetsuu bna shuu dee negendee bileg gedeg AVILGAAA uguhuu boliee tegeh uu
Зочин · 2014/01/10
монголчуудаа ойрын хэдэн жилдээ амьдрал гайгүй болтол цагаан сарыг тэмдэглэхээ зогсооё