Нефть импортлогчдод хариуцлага тооц!!!
2018/02/13
Нефтийн бүтээгдэхүүн бол стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Тэр ч утгаараа төр заавал үйл ажиллагаанд нь оролцдог. Төр нефтийн бүтээгдэхүүн импортлогчдын үйл ажиллагаанд оролцохдоо харьцангуй буулт хийж зөөлөн ханддаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд татварыг тэглэсэн. Өөрөөр хэлбэл өргөн хэрэглээний АИ-92 болон 80 шатахууны үнийг нэмэхгүй байхыг үнийн зөвлөл 2018-01-12-нд шийдсэн. Учир нь нефть импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа учраас үнийн зөвлөлөөс иргэдийн хамгийн их хэрэглэдэг А-92, А-80 үнийг нэмэгдүүлэхгүйгээр Засгийн газраас татварын зохицуулалт хийж байв. Арга ч үгүй биз. Тухайн үед нэг баррель нефть дэлхийн зах зээл дээр 65 болон түүнээс дээг үнэтэй байсан. Цаашид өсөх хандлагатай гэж байсан ч өнөөдөр өснө гээд байсан нефтийн бүтээгдэхүүний ханш дэлхийн зах зээлд унаж байна.
Эх сурвалж: http://www.nasdaq.com/markets/crude-oil.aspx
Эндээс үзэхэд нефть импортлогчид ашиггүй ажиллаж байна гэвэл эндүүрэл болно. МАШ ТОМ ЭНДҮҮРЭЛ болно. Гэтэл ийм байхад ШТС-иуд үгсэн хуйвалдаж үнэ нэмж байна. Үнээ нэмэхдээ өөрсдийнхөө картыг борлуулахыг “чичирч” байгаа нь хөөрхийлөлтэй.
· Үнийн зөвлөл дээр үнэ нэмэхгүй байх шийдвэр гаргасан
· Засгийн газраас татвар тэглэсэн
· Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ буурч байхад шатахууны үнэ нэмж байгаа нь нефть импортлогчид ашиг хонжоо хайж байгаа нь илт.
Мөнгөний төлөө улайрсан нефть импортлогчдын үнийн энэ хөөрөгдлийг ШӨХТГ зохицуулж, хяналт хийж, торгууль бичих үүрэгтэй. Гэхдээ ШӨХТГ мөнгөтэй нефть импортлогчдын өмнөөс дэндүү жулдаж байгааг та бид харсан. Тиймээс бүхнийг чанга хатуу аргаар үзнэ хэмээн өөрийнхөө PR-ийг хийж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар аваргаа “зугаалж” ханасан бол одоо ажлаа хий.
Байхгүйд чинь нефть импортлогчид дураараа дургисан. Одоо нүдэн дээр чинь шатахууны үнэ нэмж байна. Засгийн газар нь анхааралдаа авахгүй бол ШӨХТГ нефть импортлогчдод багадаж байгааг сануулж байна!!!
к к к · 2018/02/19
чадах уу, Хүрэлсүх өндөр настангуудад МАН-ын амласан мөнгийг нефт импортлогчдыг дарамталж байж гаргаж өгчихөөд одоо болохоор шогтож байна уу, ЗГүнэнээ ард түмэнд хэл дээ
зочин · 2018/02/19
энэ нефть импортлогчид арай дэндүү байна Ард түмнээ боддог бол цагаан сарын дараа үнээ нэмэхэд болохгүй юм байхгүй шүү дээ бүх ШТС-г нь дэлбэлж хаяад Роснефть-г оруулж ирэх хэрэгтэй
njuty · 2018/02/14
Энэ луйварчид толгой дээр байсан цагт хариуцлага тооцож харагдаач
зочин · 2018/02/13
Нефть Ипортлогчидоо Захирч чадахгүй байгаа УИХ, Засгийн газар байгаад яах юм, УИХ Тарж , Засгийн газар Огцорох хэрэгтэй, Ард иргэдээ бодохгүй байгаа Төр Засаг байгаад ч яах юм,
иргэн · 2018/02/13
Үнэ арай хөөрөгдөж байна алдагдал нь 200 аас 230 төгрөг байна гэж хэлээд байсан мөртөө дизель түлшийг эхлээд 220 төгрөгөөр дараа нь ахиад 90 төгрөгөөр нэмлээ энэ шударга ёс мөн үү өрсөлдөх компани оруулаж ирвэл таарна