Монголын гурван жүдоч АНЭУ-ын нэр дээр зодоглоно
2018/02/19
Монголын гурван шилдэг жүдочийг Арабын нэгдсэн Эмират улсаас өөрийн нэр дээр барилдуулах санал иржээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Д.Төмөрхүлэг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн нар АНЭУ-ын нэрийн өмнөөс тэмцээнд оролцох легионер тамирчид болох аж.
Тэд ирэх гуравдугаар сараас гэрээ хэлцлээ дуусгаж, тавдугаар сараас тус улсын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож эхлэх юм байна.
Дашрамд мэдээлэхэд, Монголын шилдэг жүдочид гадаадад уригдсан хэд хэдэн тохиолдол бий. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шилдэг тамирчин Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдан, олимп, дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн юм. Мөн Азербайжаны жүдо бөхийн шигшээ баг өнгөрсөн жил 48 кг-д Э.Базаррагчаа, 52 кг-д П.Буянхишиг, 57 кг-д М.Ичинхорлоо нартай албан ёсоор гэрээ байгуулсан билээ.
pkxny · 2018/03/03
Ямар ч юманд ариун үйлс, эх орон ч үзэл гэж байдаг юм. Мөнгө харж эх орон, эцэг өвгөд, ард түмнээс нүүр буруулсан шуналтнууд амжилт гаргахгүй шившигтэйгээр нүд үзүүрлэгдэх болно.Тамирчин хүн эх орны минь сүлд өршөөг гэж залбирч дэвжээнд гардаг. Урввагчид ялбал мөнгө нэмэх байх гэж горьдон шүлсээ савируулан дэвжээнд гарах байх даа
pkxny · 2018/03/03
мар ч юманд ариун үйлс, эх орон ч үзэл гэж байдаг юм. Мөнгө харж эх орон, эцэг өвгөд, ард түмнээс нүүр буруулсан шуналтнууд амжилт гаргахгүй шившигтэйгээр нүд үзүүрлэгдэх болно.Таэмирчин хүн эх орны минь сүлд өршөөг гэж залбирч дэвжээнд гардаг. Урввагчид ялбал мөнгө нэмэх байх гэж горьдон шүлсээ савируулан дэвжээнд гарах байх даа
Зочин · 2018/02/19
Сайхан юмаа. Бид удахгүй тарж алга болно
Зочин · 2018/02/19
Сайхан юм аа. Бид удахгүй дэлхийг захирна.