Тавантолгойн цахилгаан станц төсөл "зогслоо"
2018/02/19
Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар “Оюу толгой” ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо гэж "ОюуТолгой" компани 2 сарын 16-нд гаргасан хэвлэлийн мэдэгдэлдээ дурьджээ.
Уг мэдээлэлд: "Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд “Оюу толгой” ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.
ӨБЭХСХАГ цуцлагдсанаар “Оюу толгой” ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой.
“Оюу толгой” ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно.
“Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” хэмээн “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэв.
Монгол Улсын засгийн газар 2014 онд Оюу Толгой ХХК-тай байгуулсан Таван Толгойн цахилгаан станц байгуулахад хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаагаа тус компанийн зүгээс сар шинийн өдрүүдэд мэдэгджээ. Энэ тухай Оюу Толгой ХХК-аас гаргасан мэдэгдэлд, "Монгол Улсын Засгийн газар Таван толгойн цахилгаан станцын төслийг дэмжихээс татгалзсан шийдвэр гаргасны дараагаар "Оюу толгой" ХХК уурхайн цогцолборын эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах гэрээний үүргээ мөрдөн ажиллахаа өнөөдөр дахин нотоллоо.
Эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах урт хугацааны шийдлийг хэрэгжүүлэхийн тулд "Оюу толгой" ХХК нь Засгийн газартай 2014 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд Таван толгойн цахилгаан станцын төслийн хэрэгжих боломжийг судалж, цахилгааны станцаас уурхайн цогцолбор хүртэлх 220 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын судалгааг хийж ирсэн билээ. Өнөөдөр Засгийн газрын зүгээс Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ (ӨБЭХСХАГ)-г цуцалсан нь дээрх төслийг Засгийн газар боломжит хувилбар хэмээн үзэхгүй байгаа гэж ойлгогдож байна.
ӨБЭХСХАГ цуцлагдсанаар "Оюу толгой" ХХК дөрвөн жилийн дотор эрчим хүчний өөр хувилбарыг сонгон хэрэгжүүлэх ажил эхэлж буй бөгөөд энэ хүрээнд уурхайн талбайд цахилгаан станц барих хувилбарыг авч үзэх боломжтой. "Оюу толгой" ХХК нь эрчим хүчийг дотоодын эх үүсвэрээс хангах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүх үүргээ тууштай биелүүлэн ажиллах болно.
"Оюу толгойн урт хугацааны хэрэгцээг хангах шийдлийг олж, Монгол дахь дотоодын эх үүсвэрээс эрчим хүчээ хангах гэрээний үүргээ биелүүлэх нь бидний хувьд нэн чухал. Бид эрчим хүчний хамгийн сайн хувилбарыг хэрэгжүүлэхийн тулд Монгол улсын Засгийн газар болон бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно" хэмээн "Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес мэдэгдэв" хэмээжээ. Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол 2016 оны 6 сарын 24-нд болсон бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг: “Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалсан. Ажлын хэсэг харьцангуй богино хугацаанд хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан нь Эрчим хүч, Хууль зүй, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, Гадаад хэрэг, Хөдөлмөрийн яам, Хөрөнгө оруулалтын газар зэрэг яам, агентлагууд ихээхэн ач холбогдол өгч нягт хамтран ажилласантай холбоотой” гэсэн бол уг төслийг ахалж байсан мега төсөл хариуцсан Монгол Улсын сайд асан М.Энхсайхан: “Монгол Улсад анх удаа IPP буюу бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч зарчмаар ажиллах хувийн хэвшлийн цахилгаан станцыг төслийн санхүүжилт хэлбэрээр барьж байгуулан, үйлдвэрлэсэн эрчим хүчээ томоохон бүтээн байгуулалтад, мөн улсын нэгдсэн сүлжээнд нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой” хэмээж байв. Оюутолгой компани одоогийн байдлаар жилд 200 сая ам.долларын өртөгтэйгээр БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орноос эрчим хүчээ худалдан авдаг юм.
М.Чойжал
aagii · 2018/02/20
ene geree mongold ashigtai baisan tul tsutsalsan yum uu ali esvel eniig sudalj baigaa nereer baahan mongo huuleed daraa ni haaj bagaa yum uu
ЗОЧИН · 2018/02/20
САЙХАНБИЛЭГ ГЭЖ ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ХЭРГИЙН ЭЗЭНИЙГ ...
С. Баяр тэргүүтэй авлигачтай хариуцлага тооцох болоогүй юү??? · 2018/02/19
Оюу толгойн луйварчид монголчуудыг гол гаргасаар л байна даа