Нөхөр нь царай муутай бол эхнэр нь бас л таргалдаг
2018/02/20
Флоридагийн их сургуулийн мэргэжилтнүүдийн шинэ судалгаагаар хайртай залуугаасаа илүү дур булаам бүсгүйчүүд эрүүл бус хоол хэрэглэх нь их байдаг гэдгийг харуулжээ. Судалгаанд дөрвөн сараас дээш хугацаанд хамт амьдарсан 223 хос оролцжээ. Эхнэр нөхрүүдийн гадаад төрхийг 1-10 оноогоор дүгнэсэн байна.
Ингээд хосуудаас тус тусад нь иддэг хоол хүнс, дасгал хөдөлгөөнийх нь талаар асуулга авчээ. Ингээд авсан мэдээллүүдээ харьцуулан судалж үзсэн байна.
Судалгааны үр дүн үнэхээр сонирхолтой гарчээ. Гадаад төрхөөрөө илүү өндөр үнэлгээ авсан эрчүүдийн эхнэрүүдийн олонх нь хоолны дэглэм барьж, спортоор тогтмол хичээллэж байв.
Харин царай муутай гэж үнэлэгдсэн эрчүүдийн эхнэрүүд хүний биед ашиггүй хоол хүнс, амттан хэрэглэх нь их байлаа. Тэгэхээр бүсгүйчүүд гоолиг сайхан байхын тулд сайхан эртэй хамт байх ёстой ажээ.
Судалгааг хийсэн Андреа Мельцер, Таня Рейнольдс нарын баталснаар эрчүүдийн гадаад төрх үнэхээр эхнэрүүдийн хоолны зуршил, биеэ авч яваа байдалд нөлөөлдөг байх нь.
Гэхдээ бүсгүйчүүдийн хувьд эр хүний царайлаг сайхан байх нь чухал биш байдаг. Тэд хайртай хүнийхээ ухаан, эр зориг, хүнлэг энэрэнгүй занг үнэлдэг гэдгийг мартаж болохгүй.
Эрдэмтэд дараагийн судалгаандаа хүүхнүүдийн найз охидын царай зүс хоолны зуршилд нь нөлөөлдөг эсэхийг илрүүлэх гэж байна.
Сонирхуулахад нөхрүүд царайлаг бол эхнэрүүд сэтгэлээр унаж, таргалах хандлага өндөр байдаг гэсэн эсрэг дүгнэлттэй судалгаа саяхан гарсан билээ.
Эх сурвалж: www.updown.mn