"Тамгагүй төр”, “Ану хатан” дахин тоглогдоно
2014/01/09
УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг дуустал удахгүй болох сар шинийн баярыг угтан “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү төслийнхөө хүрээнд нийслэлийн дүүргүүдтэй хамтран ахмад настнуудад зориулан дэлхийн сонгодог болон монголынхоо түүхэн жүжгүүдийг 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр тоглохоор болжээ.
Энэ сарын 16-наас Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” зэрэг үндэсний түүхэн жүжгээр тоглолт эхэлж, дэлхийн сонгодог жүжгүүдээр үргэлжлэх юм байна.