ХУУЛИА ОЙЛГОХ БОЛООГҮЙ ЮУ, Д.СУМЪЯАБАЗАР ГИШҮҮН ЭЭ
2014/01/10
УИХ-д байгаа байхгүй нь мэдэгдэхгүй олон гишүүн бий. Тэдний нэг нь Д.Сумъяабазар. Тэрбээр төрийн суудалд сууна гэж ердөө нэг жил бодоод л хоёр дахь жилдээ гишүүн болчихсон нэгэн. Өөрөөр хэлбэл, тархиндаа мөрөөдлөө зурах нь битгий хэл боловсруулж ч дуусаагүй байхдаа гэрлийн хурдаар УИХ-ын гишүүн болсон гэсэн үг. Хэдийгээр тэрбээр Сонги-нохайрхан дүүргийн сонгогчдын саналаар гишүүн болсон ч энэ нь нөгөө л бөхөд хайртай монгол занг ашигласан ээлжит пиарын үр дүн. Тиймээс ч өнөөдөр парламентад Д.Сумъяабазар гишүүн байгаа гэдэгт эргэлзэх үе гарах нь бий. Учир нь тэрбээр тангаргаа өргөснөөс хойш чуулганы үйл ажиллагаанд идэвхийлэн оролцсон нь тун цөөхөн. Цаашлаад болж өнгөрсөн үйл явдалд тайлбар хийж, өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн нь үгүй. Энэ байдал нь эгээтэй л эрэн сурвалжилмаар.
Сураг сонсох нь ээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувийн сургууль болох Шихихутагт хуулийн чиглэлээр су-ралцаж байгаа дуулдсан. Мөн Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг сэм сэмхэн удирдаж, хувийнхаа бизнест онцгой гэгч анхаарал хандуулдаг гэх. Түүний тухай мэдээлэл олох гэж чармайвч үүнээс илүү нь үгүй. Тэгсэн атлаа МАН-даа бол өдрөөс өдөрт томроод байдаг.
УИХ-ын дэд дарга М.Энхболд МАН-ын дарга болохтой зэрэгцээд тэрбээр намдаа цахиур хагалах болсон. Улс төрийн замнал гээд байх олигтой намтар түүхгүй атлаа шууд МАН-ын нийслэлийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга болчихсон. Хэдийгээр МАН ялагдсан үед нь ийм албан тушаал авч байгаа ч намынх нь гишүүдийн хувьд нарийн бичгийн дарга гэдэг бол яалт ч үгүй хорхой нь хүрсэн алба. Гэтэл тэрхүү албанд нь Д.Сумъяабазар ядах юмгүй эзэн суучихсан. Сонгинохайрхан дүүргийн Монгол Ардын намын даргын суудлын тухайд ч адилхан. Хөл толгой нь мэдэгдэхээ байсан дүүргийнхээ намын хорооны талаар гишүүд нь гомдол мэдүүлэх болоод удаж буй. Гэхдээ энэ бол тус намын асуудал. Хамгийн гол нь иргэд сонгогчдын итгэлийг дааж УИХ-д сонгогдсон бол тэднийгээ хүндэлж хуулиа ярьдаг бол гишүүн ээ. Эсвэл “Би одоо хуулийн тухай ойлголттой болохоор суралцаж байгаа” гээд шударгаар хэлчих. Тэгэхгүй бол хууль хэлэлцэхээр саналаа хэлж чадахгүй хэрнээ хууль батлахад хуруугаа хөдөлгөдөг гишүүнийг алийн болгон ард түмэн тэвчиж амьдрах билээ дээ. Иймд танаас “Хуулиа ойлгох болоогүй юу” гэж асууя. Хуулийн ангийн оюутан Д.Сумъяабазар гишүүн ээ.
Зочин · 2014/01/13
Unen hulduu ee
Зочин · 2014/01/13
Unen hulduu ee
Зочин · 2014/01/13
Unen hulduu ee
Зочин · 2014/01/11
монголын төр мөхөж бна да.энэ бол ард түмний буруу сонголт биш,төрийн гаж тогтолцоонд бга юм.21 аймгийг дээр үеийх шиг 4 болгох хэрэгтэй.төрийн зарлага ч багасаж хариуцлага,хяналт тавихад ч дөхөм болно.энэ олон засаг захиргааний нэгж улс орны хөгжлыг үнэхээр хойш татаж бна.
Зочин · 2014/01/11
Huuushee sumyabazar ulsiin ih hurliiin gishuun boltsiimuuu za arai dendneee bi buur medeegvi gaihaaal bjiina yaandaaa mongol oron mine