Замын түгжрэлд цагаа гарзадхаар "Podcast" сонсож өөрийгөө хөгжүүлье
2018/02/22
Замын түгжрээнд хамаг цагаа барж, хүмүүсийг хүлээн дэмий суух хэрэг бишгүй гарах болсон өнөө үед цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг аргыг танд санал болгож байна. Тогтсон форматтай, хугацаатай, мөн зорилготой эдгээр аудио бичлэгүүдийг утсандаа татаж авснаар та төрөл бүрийн сэдвүүдээр мэдлэгээ нэмэх, мэдээлэл хүлээн авах боломжтой юм. Танд яг одоо сонсож эхлэх хамгийн сонирхолтой подкастуудыг санал болгох мөн подкастын талаар мэдээлэлгүй хүмүүст зориулан "Подкаст" (Podcast)гэж юу болох талаар, яаж олж авах, түүгээр ч барахгүй яагаад подкаст сонсох хэрэгтэй талаар зөвлөмж мэдээлэлийг хүргэж байна.
Подкаст гэж юу вэ?
Подкаст энэ үг нь 2005 онд вебстер толь бичигт анх бичигсэн ба i-pod, cast гэсэн хоёр үгнээс үүссэн юм. Подкаст нь вэбд суурилсан байнга шинээр нэмэгдэж байдаг авдио пайл юм. Шинээр нэмэгдсэн хэсэгийг компьютер дээр сонсож болох ба мөн мп3, ipod, смарт утас бүх төрлийн мп3, мп4 өргөтгөлтэй пайл уншдаг төхөөрөмжинд суулган сонсох боломжтой. Энэхүү авдио пайл нь интернэтэд хэдэн жилээр хадгаллагддаг ба үүний хамгийн давуу тал нь RSS буюу хамгийн амар синдикатад нэгдэж, нэмэгдэж буй пайлыг мэдэх боломжтой юм. Шинэ авдио нэмэхэд тухайн хүний компьютер болон утсанд дохио ирдэг ба үүнийг ашиглан хэрэглэгч шинэ зүйлсээс хоцрох эрсдэлгүй болох юм.
Өөрөөр хэлбэл та тухайн вэбсайтуудад тус бүр зочлон шинээр нэмэгдсэн зүйлсийг олж татах бус, харин таны дуртай программаар дамжуулан өөрөө таны компьютерт, утсанд сүүлд нэмсэн мэдээллэлийг хүлээн авах юм, нэмэгдсэн мэдээллийг судлан ангилж өөрт хэрэгтэй хичээлийг татаж аван интернэтгүй үед сонсч болох юм.
Подкастуудыг 2 хэлбэрт хувааж болно. Радио подкаст, биеэ даасан подкаст. Радио подкаст бол байгаа радио программыг подкаст болгон ашигласан байдаг жишээ нь BBC, VOA.
Биеэ даасан подкаст нь вэбд суурилсан хувь хүн болон байгууллагийн эрхлэн гаргадаг цуврал хичээл, энгийн яриа, чөлөөт сэдвийн талаар яриа юм.
Яагаад подкаст сонсох нь хэл сурах үр дүнтэй арга вэ?
Сонсох нь яагаад хэл сурахад илүү хурдан үр дүнд хүргэдэг вэ?
Хүүхэд төрсөн цагаас эхлэн орчин тойрны хүмүүсийн яриа телевизор радио бүхий л зүйлийг сонсож байдаг. 2, 3 жил сонссоны эцэст ааваа ээжээ мээмээ гэж хэлдэг. Хэл сурах явц яг л ингэж л явагддаг. Бид ч бас хэлийг сурахдааа маш их сонсох шаардлагатай байдаг нь ойлгомжтой.
Их сонсоогүйгээсээ болж англи хэл сурагчдийн бусдын яриаг ойлгохгүйдээ урам хугарах нь их. Хэлний бүтэц, ярианы онцлогийг мэдсэнээр өөртөө итгэлтэйгээр үгийг зөв дуудах, цаашлаад сонссоны үр дүнд автоматаар өгүүлбэрийг хэлж сурдаг давуу талтай.
Хаанаас олж болох вэ?
Хамгийн анхны подкаст 2005 онд зохиогдсон гэж үздэг байна. 2005 оны 2 дугаар хагаст боловсролын мэргэжилтэнүүд энэхүү техникийн хөгжилд нэгдэн вэбд хэл заах подкастын тоо борооны дараах мөөг шиг олширсон.
Энэ нь та хаанаас ч өөрт таалагдсан подкастыг олж авах боломжтой гэсэн үг юм.
Анх подкастийн талаар мэдэж авч судлаж байх үед интернэтэд орж нэг бүрчлэн татаж авч мп, утсандаа суулгадаг байсан бол одоо iphone утсанд podcast гэсэн цэс суулгаж өгсөн байгаа нь хамгийн амар арга болжээ. Үүнд хайх хэсэг дээр өөрийн сонирхож буй салбарын түлхүүр үгийг бичин хайх боломжтой байна. Жишээ нь: english conversation, english grammar, medical englsih, business english, learning Korean, learning Japanese гэх мэтчлэн маш өргөн сантай аппликэйшин юм.
Мөн зарим нэг олон хэрэглэгчтэй подкастууд өөрийн тусгай аппликэйшинтай байдаг. Жишээ нь: bbc 6 minute english, tedtalks, grammar girl
Харин та Samsung эсвэл бусад смарт утастай бол аппликэйшин татах цэс буюу Play Store аас podcast гэсэн апп татаж суулгаад дээрх зааврын дагуу ашиглах боломжтой.
Мөн хамгийн том сан iTunes store дээр байгаа. Түүнийг хэрэглэхийн тулд таны компьютер дээр тань тус нэртэй програм байх шаардлагатай. Apple ийн бүтээгдэхүүнүүдэд iTunes суусан байдаг байна.
Өнөөдөр англи хэлтэй бол бидэнд бүх зүйл нээлттэй байна. iTunes- д iTunes U гэсэн цэсийг ашиглан Харвард, Йелийн болон бусад нэр хүндтэй их сургуулиудын профессоруудын лекц, хичээлийг үнэгүй сонсож болно.
Англи хэл сурах подкастууд
- BBC 6 minute englsih
- 6 minute grammar
- Ielts Energy English
- 2-minute English
- Grammar Girl
- Ted radio hour
- Staff you should know
- The english we speak
- Fun english lessons
- Education
Солонгос хэл сурах
- TTMIK,
Япон хэл сурах
- Learn Japanese pod 101.com,
- News in slow Japanese, Learn japanese with subaru
Яг одоо өөрийн сонирхсон сэдвээр ямар нэгэн подкаст сонсоод үзээрэй. Таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Таны гадаад хэл сурах их аянд амжилт хүсэе!
2017.03.30 Ч.Оюунаа