Биеийн илүүдэл жингээ хасахад өөхөө сайн шатаах нь хамгийн зөв жин хаялт
2014/01/10
Уншигч та хэн нэгнээс жоохон ч гэсэн турчих юмсан гэсэн үгийг сонсож л байсан биз ээ.
Таргалалт гэдэг нь хүний биеийн жин илүүдэхэд хүргэдэг өөхний хуримтлал юм. Хүний биед шаардлагатай үед ашиглах өөхний нөөц гэж байх ба таргалах үед хэт их өөх хуримтлагддаг байна.
Илүүдэл жин нь хэт их идэх болон хөдөлгөөний дутагдалтай байдал нь таргалах гол шалтгаан болдог хэмээн мэргэжлийн эмч нар хэлдэг. Таргалалтын онцлогоос хамаараад эрэгтэй, эмэгтэй таргалалт гэж хуваадаг аж.
Эрэгтэй таргалалт нь илүүдэл өөх нь гэдэс ба түүнээс дээш хэсэгт хуримтлагддаг. Харин эмэгтэй таргалалтын үед гуя, өгзөгний орчим хуримтлагддаг байна.
Орчин vед таргалалтыг буян биш харин зvрхний шигдээс , даралт ихсэх, чихрийн шижин зэрэг vхэлд хvргэх аюултай өвчин vvсгэх эрсдлийг нэмэгдvvлсэн нэгэн төрлийн эмгэг гэж vздэг. Таргалалт гэдэг нь биеийн жин илvvдэхэд хvргэдэг өөхний хуримтлал гэж мэргэжлийн хvмvvс тайлбарладаг.
Хvний биед шаардлагатай vед ашиглах өөхний нөөц буюу-депо гэж байдаг. Хvн хоол хvнсээрээ өдөр тутмынхаа шаардлагатай энерги буюу илчлэг авдаг. Жишээ нь жирэмсэн эмэгтэйчvvд өдөрт 3200, хөхvvл эхчvvд 3500, эрэгтэйчvvд 3300, эмэгтэйчvvд 2800, килоклари илчлэх авах хэрэгтэй байдаг гэнэ. Харин биеийн хvчний хvнд ажил хийдэг хvмvvс өдөрт 4500 болон тvvнээс дээш илчлэг авч байх ёстой.
Хvн шаарлагатайгаасаа илvv хэмжээний илчлэг авч эхлэхэд тэрхvv илvvдэл нь өөхөн давхарга болон хуримтлагддаг гэдгийг хүн бүр мэддэггүй. Гэхдээ таргалалт нь дан ганц vvнээс хамаарахгvй бөгөөд дааврын өөрчлөлттэй холбоотой байх тал бий. Тухайлбал преднизолин, декгаметозон зэрэг дааврын гаралтай эмийг хэрэглэхэд таргалах явдал илvv ажиглагддаг. Таргалалтыг дөрөв хувааж vздэг байна.
Нэгдvгээр шатны таргалалт:
Биеийн жин байх ёстой хэмжээнээсээ 29 хувиар илvv
Хоёрдугаар шатны таргалалт нь:
Байх ёстой хэмжээнээсээ 30-49 хувь хувиар илvv
Гуравдугаар шатны таргалалт нь:
Байвал зохих хэмжээнээсээ 50-99 хувиар илvv
Дөрөвдvгээр шатны таргалалт нь:
Байвал зохих хэмжээнээсээ 100 ба тvvнээс дээш хувиар илvv байх гэнэ.
Хувь өөрийнхөө таргалж буйг мэдэрдэг ч яаж турахаа мэддэггүй. Хүн бүрийн нэг мэддэг арга нь зөвхөн хоолоо сойж, шингэн зүйл сайн уух хэрэгтэй гэж бие биедээ зөвлөгөө өгч хэрэгжүүлдэг ч тэр болгон хоолоо сойсон ч үр дүн гарахгүй байх нь түгээмэл.
Хамгийн гол нь биедээ нэгэнт илүүдэл жинтэй болсон бол зөв аргаар, зохистой турах нь чухал гэдгийг харуулсан үлгэр жишээ ч гурван эрхэмийн талаар өгүүлье.
Энэ эмэгтэйг Даваацэрэнгийн Одгэрэл гэдэг. Тэрбээр 2013 оны есдүгээр сарын 28-нд биеийн жин нь 78.1 кг жинтэй байсан. Харин арванхоёрдугаар сарын 27-нд биеийн жин нь 56.7 кг жинтэй болж 21.4 кг жинг хасаж чаджээ. Ингэж жин хаяхдаа хамгийн гол нь өөхөө сайн шатааж чадсан нь түүний амжилт.
Мөн Зулзага овогтой Мөнхжин нь есдүгээр сарын 28-нд биеийн жин нь 84.5 кг байжээ. Тэрбээр гурван сарын дараа жингээ үзэхэд 23,3 кг жин хаяж өөрийнхөө биений илүүдэл жинг сайн хассан үзүүлэлт гаргасан байгаа юм.
Түүнчлэн Алтангэрэл овогтой Энх-Амгалан 102,3 кг жинтэй байсан бол мөн л гурван сарын дараа биеийн жингээ үзэхэд 24,7 кг илүүдэл жинг өөрийн биенээсээ гаргаж хасаж чадсан амжилт гаргасан.
Уншигч та дээрх гурван эрхэмийг юу хэрэглэж жингээ ийм сайн хассаж чадсан байна аа гэж бодож суугаа байх. Тэгвэл тэд жинг хасах уралдаанд оролцсон юм. Ийнхүү уралдааныг "Голден Жим" фитнес клубаас явуулдаг. Энэхүү жин хасах уралдаанд маш олон хүмүүс оролцож өөрийн биеийн илүүдэл жингээ хассан. Уралдаанд оролцон өөрийн биеэ сайхан болгохоос гадна автомашины болон энэхүү төвөөр жилийн турш үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг гардан авсан гурван эрхэмийн тухай уншигч та бүхэндээ дуулгаж байгаа нь энэ.
Одоо тэд биеийн илүүдэл жиндээ санаа зовохгүй зүйлгүй болж чадсан. Илүүдэл жинтэй хүмүүсийн жингээ хаяхдаа анхаарах зүйл нь биеийн өөхөө сайтар шатаах нь нэн чухал.
Ийнхүү өөрийн биеийн илүүдэл жингээ амжилттай хасаж чадсан учраас уралдааны ялагчдад "Голден жим" клубээс:
Нэгдүгээр байрт: Даваацэрэнгийн Одгэрэл: суудлын автомашин, бүтэн нэг жилийн турш тус клубээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичиг
Хоёрдугаар байрт: Зулзага овогтой Мөнхжин: 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал, "Голден жим" фитнэс клуб-д хагас жил үнэгүй хичээллэх эрхийн бичиг
Гуравдугаар байрт: Алтангэрэл овогтой Энх-Амгалан: 300 мянган төгрөгийн мөнгөн шагнал, гурван сар үнэ төлбөргүй хичээллэх эрхийн бичгээр тус тус шагнаж урамшуулжээ.
Х.Даваа
Зочин · 2014/01/17
худлаа ярьж байхын оронд энэ тэмцээнд орж мэргэжлийн үгийг сонсож үзий байз
Зочин · 2014/01/13
end ochood sain zovlogoo avchihval zvgeer yum bishvv
Зочин · 2014/01/12
Hudlaa tiim yum bdgvi 3 sarin dotor eregtei jingee hasaad bulchin yalgarlaa yu yuch hereglehgvi bas ****j chadjiin shvv
zo · 2014/01/11
Harin reklam bsan bnshdee. Bodwol dasgal hodolgoon l hiih yum bailgui dee
Зочин · 2014/01/11
tegeed uuhuu yaaj ***taadag gedgee zovloochee
Зочин · 2014/01/11
ene uraldaand orvol harin goyo yum bish uu
Зочин · 2014/01/11
ter uuhuu yaj bagsgah talaar zuwulgu gj bodson chini reklam baih shiw kkkkk