Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудан ирүүлж, эрүүдэн шүүх шаардлага байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн санууллаа.

Өмнөх Засгийн алдаатай бодлогоос болж Монголд алдагдалд орж байна гэж үзэж байгаагаас тэр. Тодруулбал, үйл ажиллагаа эхэлснээс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой компани эрчим хүчний эх үүсвэрээ авах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл аваагүй. Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнээс болж эрчим хүчээр хангаагүй тул гэрээг цуцлахаар болсон. УИХ-д мэдэгдэлгүй дур мэдэн гэрээг өөрчилсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шалгах ёстой, хариуцлага тооцох ёстой хэмээн Ц.Даваасүрэн үг хэлэх бүртээ тодотгоно билээ.

Дубайн гэрээг дурьдах бүрт Ч.Сайханбилэгийн нэр холбоо үг мэт хамт хэлэгддэг. Удахгүй эрлэгийн үүдэнд биш шүүхийн үүдэнд дуудагдаж мэдэх л бололтой.

niigmiintoli.mn