“Samsung” компани Galaxy S9 болон S9+ загвараа танилцууллаа
2018/02/27
“Samsung” компани шинэ загвар болох Samsung Galaxy S9 болон S9+ загвараа танилцуулжээ. 10 нанометрийн процессор дээр суурилсан шинэ загварт 8 цөмтэй процессор суурилуулсан байна.
“Samsung” ухаалаг гар утасны “Galaxy S9” загвар нь 5,8 инчийн диагнольтай, 4Гб-н шуурхай санах ойтой бөгөөд өөрт суурилсан санах ой нь 64Гб бол S9+ загвар нь нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6Гб-ын шуурхай санах ойтой, 128Гб-ын өөрт суурилсан санах ойтой аж. Мөн Micro SD мемори картны тусламжтайгаар санах ойн багтаамжийг 400 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Шинэ загваруудын үндсэн камер нь 12 мегапикселийн нягтаршилтай бөгөөд нүүрэн талын камер нь 8 мегапиксель аж.
Шинэ загварт “Селфиможи” хэмээх үйлдлийг нэвтрүүлснээр тухайн хэрэглэгчийн нүүр царайтай ижилхэн "эможи" бүтээх боломжтой болсон байна. Түүнчлэн тус загварт камертай нэгдсэн “Bixby» ухаалыг туслагчийг суурилуулсан аж.
Тус ухаалаг гар утас нь “Samsung Knox 3.1” суурь дэвсгэрээр хамгаалагдсан байна. Шинэ загварууд нь нүдний солонгон бүрхүүл, хурууны хээ болон нүүр царай таних гэсэн 3 био хэмжүүрээр таних төхөөрөмжийг дэмжиж байгаа аж.