“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид ханджээ. Уг бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

“Эрхэм ХЗДХ-н САЙД Ц. НЯМДОРЖ ТАНАА !

Цагдаагийн алба хаагчид нь өнгөрсөн онд малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан Шүлхийн голомт, хамгаалалтанд ажилласан бөгөөд томилолтын мөнгө нь өнөө хир алба хаагчдын гар дээр олгогдоогүй байна.

Цаг наргүй хонон өнжин хөдөө хээр ажилласан бөгөөд тухайн мөнгийг нь одоо хир нь яагаад олгохгүй байгааг олон алба хаагчид АСУУСААР байна.

Энэ талаар хариултыг өгөөч. Төсөв байхгүй гэсэн балай юм л битгий ярьж үзээрэй.

– Та өөрөө хэдэн зуун саяын үнэтэй машин унах болохоор төсөв байдаг л юм билээ. Энэ алба хаагчдад олгох мөнгө нь таны унаж байгаа үнэтэй машины тал ҮНЭД хүрэхгүй мөнгө олгогдох байх шүү.

Боломгүй бол та тэр үнэтэй машинаа зараад алба хаагчдын томилолтын мөнгөнд зарцуулаач.

– Өөрийг чинь овоо юм хийх байх гэж нэлээн хүлээж, итгэж, нүдээ чилтэл харлаа.
Сэтгэл дундарч байна шүү.

Цагдаагийн алба хаагчдын төлөө хийж байгаа үйлдэл, хэлж, ярьж байгаа олигтойхон нэг ч үг олж харсангүй.

– Харин таны талаар хэвлэл мэдээллээр өөрийнхөө тансаг байдалдаа анхаарч үнэтэй машин авахуулж унаж байгаа.

АСЕМ -н үеэр авсан 3 ширхэг G-class джип машиныг хувьдаа авсан гэх мэт мэдээллүүдийг олонтаа харж байна.

– Та чинь уг нь УИХ-н гишүүн байхдаа цагдаагийн алба хаагчдын талаар дорвитойхон дуугарч дуу хоолойгоо овоо илэрхийлдэг байсан даа.

Таныг энэ байдлаар чинь алба хаагчид маань хүлээн авч итгэж байсан.

Тэгсэн ХЗДХ-н сайд болоод мартчих юмаа.

– “Бухын доодохыг харж Үнэг турж үхнэ” гэгчээр

Цагдаагийн алба хаагчдын:

– Нийгэм, эдийн засгийн баталгааг бий болгох,
– Ажлын ачааллыг нь багасгах,
– Орон тоог нь нэмэгдүүлэх,
– Ажиллах орчин нөхцлийг нь сайжруулах,
– Эрүүл мэндийн асуудалд нь анхаарах,
– Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх,
– Тэтгэвэр, тэтгэмжийн асуудал,
– Алба хаагчдын нэмэгдлүүдийг царцааж зогсоосон асуудлыг эргэн харах

Гээд шийдвэрлэх олон зүйлүүд байгааг танд саналаа албан бичгээр хүргүүлсэн.

– Бодвол та уншиж танилцсан байлгүй.
Хариуг нь миний бие хүлээн суугаа гэдгээ хэлье.

– Дээрх асуудлуудын талаар таны амнаас гарах сайхан үгс, шийдвэр гаргах хүсэл, сонирхлыг чинь хүлээж суусаар

Монголын цагдаагийн зарим алба хаагчид өвчнөөр явсаар байна.

Салбар хариуцсан сайдын хувьд:

” Дутуу цохиулсан үхэр шиг” дуугай суугаад баймааргүй байна.

– Цагдаагийн алба хаагчдын төлөө
ТА ОДОО НЭГ ДУУГАРАХ ЦАГ БОЛСОН БАЙХАА !

Хүндэтгэсэн: Н. АЛТАНБААТАР.”