УИХ-ын дарга М.Энхболд юунд гомдов?
2018/03/02
УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргажээ. Тэрээр соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлзүйн судлаач, доктор Т.Баасансүрэнг өөрийн нэр хүндэд халдсан хэмээн мэдүүлсэн байна.
Доктор Т.Баасансүрэнгийн хувьд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль болон улс төрийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, түүнийхээ хураангуй болох 14 хуудсыг өдөр тутмын сонинд нийтлүүлжээ. Угтаа бол монголын өдөр тутмын хэвлэлүүдэд гарсан мэдээллүүдийг нэгтгэн аналаз нийтлэл бэлтгэсэн юм. Тэрээр сэтгүүлзүйн салбарт олон бүтээл туурвисан, нэр хүндтэй нэгэн. Сүүлийн үед аналаз судалгаанд тулгуурласан бүтээлийг судалж эмхэтгэн гаргаж байна. Улс төрийн үйл явцад анализ хийсэн түүний ээлжит бүтээл ийнхүү шүүхэд дуудагдахад хүргээд байгаа аж. УИХ-ын дарга М.Энхболд шүүхэд гаргасан гомдолдоо 12 хэсгийг иш татан мэдүүлжээ. Түүнээс онцлоход:
“Зууны мэдээ” сонины 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн дугаарт гаргасан нийтлэлд “…Ардчилсан улс орнуудын нийтлэг жишгийг зөрчиж, М.Энхболд нь өөрийн дуулгавартай гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулсан нь ухаалаг улстөрчөөс гарч боломгүй, уучилж болшгүй улс төрийн алдаа болсон нь тодорхой байна…” гэжээ.
Мөн “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, МАН-д хуримтлагдаж булагнасан идээ бээрийг гадагшлуулсан гэж хэлж болно. Энэ нам бат цул эв нэгдэлтэй, дотроо фракц бүлэглэл байхгүй хэмээх үлгэрийг үгүй болгож таягдан хаяв. Өнгөц шалтаг шалтгаан нь 60 тэрбумын болоод Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесээ чагнасан гэх үйл явдал. Углуургаар нь уудлан илчлэвэл М.Энхболд, Ц.Элбэгдорж,С.Баяр нарын гурвалжингаас ангижран салахыг хүссэн УИХ дахь МАН-ын бүлгийн гол төлөв залуу гишүүдийн санал санаачлага, хүсэл эрмэлзлэлээс үүдэлтэй. Үүнийг зарим хэвлэл Хар хүчин буюу МАНАН-тай хийсэн тэмцэл гэж тодорхойлжээ” хэмээн доктор Т.Баасансүрэн нийтлэлдээ тэмдэглэжээ.
“… 60 тэрбумын хэрэг, оффшор дансны луйвар, булхай, Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд шууд нөлөөлөв. 60 тэрбумаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр хайнаа хэрхэн хагалахыг ард түмэн анхааралтайгаар ажиглан харж байгаа”
“… Хууль хяналтын байгууллага, тухайлбал пропурорын газраас 60 тэрбумын хэрэг явдал, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280 сая ам.долларын асуудлыг хэрэгсэхгүй болгосон нь нийгэмд гайхал эргэлзлийг төрүүлж, МАНАН-гийн эрх баригчид ханцуй дотроо дахин наймаалцаж тохиролцоно гэсэн хардлагыг газар авахад хүргэсэн байна…” энэ мэтчилэн 12 зүйлийг УИХ-ын дарга М.Энхболд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөлдөө дурьдаад байна. Эдгээр баримтууд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр аль хэдийнэ цацагдаж, олон нийтийн дунд үлгэр домог мэт яригдаж байгаа билээ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаж, МАН-ын даргын албан тушаалаас огцорсон нь М.Энхболд даргын нэр төр, алдар хүнд болон намын даргын ажил хэргийн нэр хүнд иргэд, сонгогчид, намын хамт олныхоо дунд ямар төвшинд байсны бодит хэмжүүр, няцаагдашгүй нотолгоо болж байна. Энэхүү бодит үр дүн, үнэлэмжийг шүүхийн шийдвэрээр өөрчлөн сэргээх боломжгүй юм. УИХ-ын дарга М.Энхболд төрийн өндөр дээд албан тушаал хашиж буй, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчийнхөө хувьд иргэд сонгогчдоос хэвлэлээр дамжуулан өгч буй үнэлэлт, алдаа дутагдалдаа дүгнэлт хийж засч залруулахын оронд ардчиллын үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний эсрэг шүүхдэлцэхээр заргалдаж байгаа нь харамсалтай байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Газраа авч чадаагүй иргэн · 2018/03/03
М ЭНХБОЛДЫГ БУУД ГАЗРАА АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА ЧИ ЗАРСАН МУУ ХҮҮР ЭЭ . ЧАМД ГОИДСОН ХҮМҮҮС ИХ БАЙНА .УДМААРАА ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ ГАЗРАА АВАХАД НЭГДЭХ ХЭРЭ<ТЭЙ
Зочин · 2018/03/02
ЭНЭ НОВШ УЛС ЭХ ОРОН ХОТЫГ МААН ИЙМ УТАА АВИЛГА ГАЗРЫН НААМАА 60 ТЭР БУМ ГЭЭД БАЙЖ БОЛОХ БҮХ МУУ МУУХАЙГ БИ БОЛОГЧИХООД ЮУНДАА ГОМДДОГ НОВШ ВЭ УГ ЦААЗААР АВАХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ДЭЭ
Ардууд · 2018/03/02
Нэгэнт ил болсон нь маргашгvй vнэн оороосоо алдаагаа хай
Ардууд · 2018/03/02
Нэгэнт ил болсон нь маргашгvй vнэн оороосоо алдаагаа хай
Ардууд · 2018/03/02
Нэгэнт ил болсон нь маргашгvй vнэн оороосоо алдаагаа хай
Ардууд · 2018/03/02
Нэгэнт ил болсон нь маргашгvй vнэн оороосоо алдаагаа хай
Ардууд · 2018/03/02
Нэгэнт ил болсон нь маргашгvй vнэн оороосоо алдаагаа хай
зочин · 2018/03/02
за даа МЭнхболд Гомдсон гомдоогүй ч Шүүхдсэн ч Шүүхдээгүй ч, Нийтлэл бичсэн бичээгүй ч тэртээ тэргүй МЭнхболд гэж Хүнийг Ард иргэд андахгүй дээ,, Яагаад хэл аманд өртөөд байгаа юм вэ гэж асуувал Гудманд гүйж яваа Нохой ч бараг хэлээд өгөх байлгүй дээ
Мэлгар · 2018/03/02
Мэлгэр гомдоол биз энэ муугийн гомдол хэнд хэрэгтэй юм
Иргэн. · 2018/03/02
М.Энхболд тэр муу Баасансүрэн хэмээх төгцөгт гомдоод юу шалих вэ???.. Харин хогийн занд нь л дургүй нь хүрээ биз???...