Эрхэмсэг бүсгүйчүүд цугласан “ASAYAKE JAPANESE BEATY SALON”-ы нээлт боллоо
2014/01/12
Монголын урлагийн болоод загварын ертөнцийн олон гайхалтай эрхэмсэг бүсгүйчүүд цугласан “ASAYAKE JAPANESE BEATY SALON”-ы албан ёсны нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Арлын Японд төдийгүй азийн орнуудад алдаршсан Японы гоо сайханы олон нэр төрлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг Монголд албан ёсны эрхтэйгээр борлуулан олонд алдаршаад байсан тус салоны хамт олон нь өөрсдийн үнэнч худалдан авагч, үйлчлүүлэгчид болоод өөрийн гоо сайхандаа анхаардаг хүн бүрийг баярлуулж ийнхүү, гоо сайханы иж бүрэн үйлчилгээ үзүүлэх салоноо “Гандирс” төвийн хоёр давхарт нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд монголын урлагийн нүүр царай болсон эрхэмсэг бүсгүйчүүдийн төлөөлөл болж УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Ж.Оюундарь, УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг, “Шилдэг өнгө” продакшны дэд захирал, жүжигчин МУСТА С.Өлзийхүү, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин, Мисс Х.Баярмаа тэргүүтэй олон гайхалтай уран бүтээлчид оролцсон юм. Мөн загварын ертөнцийн нүүр царай болсон эрхэмсэг бүсгүйчүүдийн төлөөлөл болж “Азийн модель” агентлагийн захирал, Мисс Ч.Содтуяа, Мисс А.Уянга тэргүүтэй олон арван зочид уригдан оролцсон юм.
“ASAYAKE JAPANESE BEATY SALON”-ы хамт олон нь эх орондоо төдийгүй арлын Японд мэргэжил эзэмшсэн бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ гоо сайхан, эрүүл энхийн төлөө Японы гоо сайханы шилдэг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөр мэргэжлийн өндөр түвшиний иж бүрэн үйлчилгээг үзүүлэх юм.
Гоо сайхан ертөнцийг аварна...
Зочин · 2016/05/26
Зочин:салоны хувьд сайн амжилт хүсч бна. харин хүсэхэд бүтээгдэхүүний үнэнд жаахан анхаарч өгөөч.Чанартай байлаа гээд өндөр үнэ жаахан тийм санагдаж бна. Хурдын байранд байсан салоныг хэвээр нь байлгаж болохгүй бсан уу? уг зүгээр бсан юумаа
Зочин · 2015/09/26
хаааааааана юм
ddd · 2014/01/13
Olziihuugiin ohin bid 2t bilhuus gej ym algooo hooorhiiiiiiiiiiiii
Зочин · 2014/01/13
Sodtuya GUTAL ni tomdjee
Зочин · 2014/01/12
Goy salon neegdjee. Saihan busguichuud tsuglaj.
Зочин · 2014/01/12
Сайн бүтээгдэхүүнтэй газар. Салон нь хаан нээгдсэн гэнээ