Малайзын Куала-Лампур хотоос Дакка хүртэлх нислэг үйлдэж байсан онгоцны зорчигч эр бүх хувцсаа тайлж, порно кино үзэж байсан тухай Sun Daily мэдээллээ. Түүнийг Малайзын Бангладешийн их сургуулийн 20 настай оюутан гэдгийг эх сурвалжууд хэлжээ. Нүцгэн эрд онгоцны үйлчлэгчид шаардлага тавьсан боловч үйлчлэгч эмэгтэйчүүд рүү дайрч толгой руу нь цохилж байжээ. Уг үйлчлүүлэгчийн энэхүү үйлдэл зогсох шинжгүй байсан учир түүнийг онгоц Даккад газардахад баривчилсан байна. Малайзын агаарын тээврийн газар дахин ийм асуудал гаргахгүй байхын төлөө анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

www.Dorgio.mn