Багануурын уурхай бас л "Сахал" Д.Эрдэнэбилэгийн гарт оров уу?
2018/03/07
Багануурын 700 мВт-ын чадалтай цахилгаан станцын концессийн тухай асуудлыг иргэний нийгмийнхэн хөндөх үеэр нэгэн хачирхалтай баримт сөхөгдөв.
Энэ нь Монгол улсын цахилгаан эрчим хүчний 70% гаруйг дангаараа хангаж байгаа стратегийн чухал энэ ордын нөөцтөй талбайн 60 % гаруйг (530 сая тонн) “Алтайн гянт” хувийн компани маш ойлгомжгүй эргэлзээтэй байдлаар эзэмших болж, Багануурын уурхайтай шүүхдэлцсээр 12 жил болж буй явдал юм. “Алтайн гянт” ХХК-ийн цор ганц, 100 % хувьцаа эзэмшигч нь "Худалдаа Хөгжлийн Банк"-ы хуулийн хэлтсийн дарга асан, "Монголын зэс" компаний захирал 27 настай Ц. Пүрэвтүвшин. Ц.Пүрэвтүвшингийн ард Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг байгаа нь хэнд ч илэрхий зүйл. Иймээс ч Багануурын уурхай бас л "Сахал" хочит Д.Эрдэнэбилэгийн гарт орсон бололтой.
Д.Эрдэнэбилэг нь 1968 онд төрсөн. МУИС, "Мандах бүртгэл" дээд сургууль төгссөн. 1996 оноос хойш Улаанбаатар хотын банк, 1998 оноос хойш Худалдаа Хөгжлийн Банкыг удирдаж буй. Эхнэр Ч.Солонго. Улс төрийн хувьд Т.Бадамжунай, Ц.Элбэгдорж нартай холбоотон гэгддэг юм.
н.Орхон
зочин · 2018/03/08
Монголд тагнуулын ерөнхий газар гэж газар байна уу.Энэ ер нь юу хийдэг газар вэ.Бүтэн 27 жил Монгол улсыг сүйрэн доройтуулж тонон дээрэмдэж хулгайлж байхад энэ байгууллага юу харж ,юу сонсож,юу хийж байнаа
иргэн · 2018/03/07
энэ луйварчинг одоо шийтгээд өгөөч ээ. төр засаг гэж байгаа бол төмөр нүүрээ харуулаач. аягүй бол төмөр нүүрээ харуулах гарууд нь хамсуутнууд болчихсон юм болбуу
aagii · 2018/03/07
kambojiin aral deer baisan oligarh polonskiig tus ulsiin zasgiin gazar shaardah bishig ogood eh orondoo duudaad shalgaad buruug ni shalgaad zuviig ni ogson baidag manai eronhiilogid tiim medel honshoor ch alga yum daa huurhii
Зочин · 2018/03/07
АРДЧИЛСАН НАМЫН ЛУ.БОЛД АМТГ ДАРГА БАЙХДАА БАГАНУУРЫН УУРХАЙН СОЦИАЛИЗМИЙН ҮЕД УЛСЫН ХӨРӨНГӨӨР ХАЙГУУЛ ХИЙГЭЭД НӨӨЦИЙГ НЬ ТОГТООЧИХСОН ГАЗАРТ НЭГ ХУЛГАЙЧИД ХАЙГУУЛ ХИЙ ГЭЖ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА НӨГӨӨ ХУЛГАЙЧ НЬ МИНИЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ ДАА.
zochin · 2018/03/07
DONDOGDORJIIN ERDENEBATIIG SHALGAH HEREGTEY SHUU
Зочин · 2018/03/07
How to do this