Гиннесийн амжилтын номонд бичигдсэн дэлхийн хамгийн чимээгүй газар
2018/03/07
АНУ-ын Миннесота мужид байдаг энэ өрөөг дэлхийн хамгийн чимээгүй өрөөгөөр шалгаруулж Гиннест бүртгэжээ.
Дуу чимээний хувьд гадна орчны чимээнээс 99,99% тусгаарлагдсан гэнэ. Гэвч дээд тал нь 45 минут суухад л хамаг тэвчээр барагдаж өөртэйгөө ярьж өөрийн эрхгүй гарах хүсэл төрдөг байна. Түүнээс удаан хугацаанд байвал Галлюцинации буюу хараа, сонсголын хий үзэгдэл эхэлдэг гэнэ.
Энэхүү чимээгүй өрөөнд нэг метр зузаантай шилэн хөвөн акустик тавцан ашиглаж, ханыг нь ган, 30 см зузаантай бетоноор хийжээ. Тус лабораторыг үндэслэгч Стивен Орфилдийн хэлснээр чимээгүй орчинд хүний сонсголын эрхтэн амархан дасч эхэлдэг гэнэ. Тэрбээр “Өрөө чимээгүй байх тусам та илүү их сонсдог болно. Жишээлбэл зүрх тань хэрхэн цохилж, уушги тань яаж хөдөлж, ходоод дуугарах зэргийг сонсож эхэлнэ. Дуу чимээгүй өрөөнд та өөрөө авиа гаргагч болдог” гэжээ.
З · 2018/03/09
С.Баяр мэтийг хийгээд үзье хаха
З · 2018/03/09
С.Баяр мэтийг хийгээд үзье хаха