Дэлхийн улс орны хот суурин болгонд өөр өөрийн гэсэн янз бүрийн домог яриа байдаг. Энэхүү нийтлэлээр бид ид шидтэй холбоотой хэмээн итгэгдсэн Японы орчин үеийн маш алдартай домог яриануудын заримаас хүргэж байна. Эдгээр аймшигтай домог ярианууд үнэхээр аймшигтайгаар барахгүй хэрвээ бодит амьдрал дээр ийм явдал бидэнтэй учирвал гарцаагүй өмдөндөө дусааж мэдэх юм шүү. 

1. Teke Teke
 



Teke Teke гэдэг нь энэхүү бодгаль тохойн дээрээ мөлхөх үед гардаг чимээг илэрхийлжээ. Хуучны зарим түүхэнд өгүүлснээр сургуулийн сурагч охин метроны зам руу унан ирж байсан метронд мөргүүлэн бие нь хоёр хуваагдсан гэдэг байна. Түүний сүнс хөрөө эсвэл хадуур бариад өөрөөс нь зайлсхийх боломжгүй болсон хохирогчийг хоёр хувааснаар өөрөө ганцаараа биш болдог гэдэг байна. “Шөнөөр гэртээ харихаар явж байсан сургуулийн сурагч хөвгүүн цонхны тавцан дээр тохойгоороо тулан суугаа хөөрхөн охиныг олж хардаг. Тэд бие бие рүүгээ харан инээмсэглэх ба хөвгүүн охиныг юу хийж байгааг гайхан бодож амжаагүй байтал охин гэнэт цонхноос үсрэн гарч ирэх үед охины тал бие алга байдаг байна. Айсандаа хөшсөн хөвгүүнийг зугтахаас өмнө охин түүнийг хоёр хуваадаг.”

2. Okiku хүүхэлдэй 

Хүүхдийн сүнс шингэсэн нууцлаг хүүхэлдэй хэдэн арван жилийн турш олон Япончуудын сонирхлыг татаж ирсэн. Домогт энэ хүүхэлдэй үрлэн хар нүдтэй, ургадаг үстэй бөгөөд 40 см өндөртэй, кимоно өмссөн байдаг. Хүүхэлдэй хуучин эзнийхээ нэрээр нэрлэгдсэн байдаг. “1938 оноос хойш Okiku хүүхэлдэй Iwamizawa хотын Mannenji сүмд суурьшиж ирсэн. Сүмийнхний зүгээс мэдэгдсэнээр энэ уламжлалт хүүхэлдэй анх богино тайрмал үстэй байсан ч үс нь ургасаар одоо өвдгийг нь давсан урттай болсон гэнэ. Үсийг нь тодорхой хугацааны дараа тайрдаг ч үс нь ургасаар л байдаг.”

Хүүхэлдэйг 1918 онд Eikichi Suzuki нэртэй 17 настай хөвгүүн Саппород далай тэнгисийн үзэсгэлэн үзэхээр ирэх үедээ худалдан авсан байна. Саппорогийн алдартай гудамжны зах Tanuki-koji-гоос хүүхэлдэйг худалдан авсан хүү 2 настай дүү охин Okiku-даа бэлэглэжээ. Бяцхан охин хүүхэлдэйндээ их хайртай байсан ба өдөр бүр тоглодог байсан ч дараах жил нь ханиаднаас болж нас барсан байна. Охины гэр бүлийнхэн хүүхэлдэйг гэрийнхээ тахилын ширээнд залж, өдөр бүр охиноо дурсан залбирдаг байжээ. Хэсэг хугацааны дараа тэд хүүхэлдэйний үс ургаад байгааг анзаарсан байна. Энэ нь охины сүнс хүүхэлдэйнд шингэсний илрэл байв. 1938 онд Suzuki-гийн гэр бүл Sakhalin руу нүүхдээ хүүхэлдэйг Mannenji сүмийнхний асаргаанд үлдээсэн нь өнөөг хүртэл тэндээ байгаа аж. Хүүхэлдэйн үс яагаад ургаад байгааг хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа ч шинжлэх ухааны нэгэн судалгаагаар хүүхэлдэйн үс жаахан хүүхдийн үс байж магадгүй гэсэн дүгнэлт гарсан гэдэг.

3. Aka Manto

“Aka Manto бол угаалгын өрөөн дэх сүнс юм. Суултуур дээр сууж байгаа хүнээс үл мэдэгдэх дуу хоолой улаан эсвэл цэнхэр ариун цэврийн цаасны алийг нь авмаар байгааг асууна. Хэрвээ улаан гэж хэлбэл тухайн хүний бие хэдэн хэсэг хуваагдаж, хувцас нь цусанд будагдан улаан болно. Цэнхэр гэвэл царайг нь цэнхэр болтол хоолойг нь боомилно. Өөр цаас байна уу хэмээн асууж, сүнсийг зальдахыг оролдвол сүнс тэр даруй тамын ертөнц рүү түүнийг чирч одно. Амьд гарах нэг эргэлзээгүй арга нь цаас хэрэггүй ээ гэж хариулах бөгөөд сүнс таныг орхих болно.” 

4. Hitobashira


Hitobashira буюу хүн багана гэдэг нь эрт цагт Японд хийгддэг байсан хүн тахилын нэг хэлбэр юм. Энэ ёслолоор хүнийг амьдаар нь далан, гүүр, орд харш зэрэг барилга байгууламжийн суурийн доор эсвэл дотор хийж тахилга хийдэг ба ингэж тахиснаар бурхдаас үер ус зэрэг байгалийн гамшиг эсвэл дайсны халдлагад уг байгууламж өртөж сүйдэхгүй байхыг гуйдаг байжээ. Ингэж тахигдсан хүмүүсийн сүнс байгууламжийн хамгаалагч болж, хамгаалдаг гэнэ. “Shimane муж дахь Matsue Castle-ын hitobashira хамгийн алдартай. 17-р зууны үед баригдсан энэ барилгын хэдэн ч хана нурсан нь барилга найдваргүй болсныг баталжээ. Ингээд барилгыг бөх бат болгохын тулд хүнээр тахилга хийсэн байна. Тухайн үед энэ газарт Bon Festival нэртэй фестиваль болдог байжээ. Ордны хамгаалагчид хот руу очиж, фестивалийн хамгийн сайн бүжигчнийг барьж, ордон руу аваачдаг байв. Тэд олзны хүнийг хөнөөж, цогцсыг хананд шигтгэдэг байсан байна. Ингээд барилгын ажил сааталгүйгээр урагшлах болжээ. Нэгэн удаа барилга баригдсаны дараа Matsue-гийн гудамжинд бяцхан охин бүжиглэх үед ордон бүхлээрээ чичирхийлсэн байна. Тиймээс Matsue-гийн гудамжинд бүжиглэхийг хоригложээ.”

5. Tomino-гийн там

Тамд унасан Tomino гэгчийн тухай өгүүлдэг “Tomino’s Hell” нэртэй шүлгийн тухай Японы алдартай түүх юм. Yomota Inuhiko-гийн бичсэн “Tomino’s Hell” номонд Saizo Yaso-гийн 1919 оны шүлгийн цуглуулгын 27 дахь шүлэг The Heart is Like a Rolling Stone багтсан байдаг. Үнэн худлыг мэдэхгүй ч энэ шүлгийг чангаар унших үед аймшиг эхэлдэг гэдэг. Нэг хүн Radio Urban Legends радио шоугаар энэ шүлгийг уншиж байтал шүлэг талдаа орж байх үед тэр бие нь өвдөн номоо чулуудсан байна. Хэд хоногийн дараа тэр өөрийгөө гэмтээж, 7 оёдол тавих хэрэгтэй болсон байна. 

6. Gozu /Үхрийн толгой/

Уншсан, сонссон, ярьсан бүхэн нь үхдэг энэ түүхтэй холбогдсон бүхэн айснаасаа болж үхэх хүртлээ чичирсээр байдаг гэдэг. “Хэсэг оюутнуудыг багш нь талбайн аялалд авч гарчээ. Автобусанд явж байх үеэр багш аймшгийн түүх ярихаар шийдэж, Үхрийн толгойг ярьж эхэлсэн байна. Түүхийг ярих тусмаа багш нь улам бүр эрчтэй, шаргуу болж байгааг оюутнууд нь анзаарч удалгүй багшийнхаа яриаг зогсоохоор хашхирцгаасан ч багш нь яриагаа зогсоож чадахгүй байжээ. Цагдаа нар автобусыг шуудуунаас олсон ба бүх зорчигчид нь амнаас нь хөөс сахарсан байдалтай байсан байна. Тэднийг сэгсчиж дуудсаны дараа сэргээсэн ч хэн нь ч юу болсныг, яагаад ийм байдалд орсноо санахгүй байжээ.”

7. Kushisake Onna

Цуу татагдсан амтай эмэгтэй гэх энэ домогт өгүүлснээр амны халхавч зүүсэн өндөр эмэгтэй шөнөөр ганцаараа явдаг гэнэ. Гэхдээ энэ хачирхалтай эмэгтэй амны халхавчныхаа цаана аймшигтай дүр төрхөө нуусан байдаг аж. Түүний ихэнх хохирогчид хүүхдүүд байдаг ба тэр түүнийг зогсоон “Би хөөрхөн байна уу?” гэж асуудаг байна. Хэрвээ үгүй гэж хариулбал тэр хайч гаргаж ирээд толгойг чинь цавчина. Тийм гэвэл тэр амны халхавчаа авч, нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл урагдсан амаа гарган харуулж, “Одоо юу гэмээр байна?” гэж асуудаг. Үгүй гэвэл хайчаараа толгойг чинь цавчих ба тийм гэвэл амыг чинь өөрийнх шигээ болгоно. Түүнээс зугтах боломжгүй, учир нь тэр яаж ч зугтсан өмнө чинь гарч ирсээр байх болно. Цагдаа нарын мэдээлснээр 1970-аад оны үед машинд мөргүүлж нас барсан эмэгтэйг олох үед түүний ам нь нэг чихнээсээ нөгөө чихээ хүртэл цуу татагдсан байсан гэнэ.