УИХ буюу Мөнгөтэй тэнэгүүдийн бөөгнөрөл
2013/03/19
Манай улсын хууль батлах байгууллага болох УИХ-ыг харахаар л Монголын ирээдүй бүрхэг харагдаад эхэлдэг юм аа. Бараг л хуучнаасаа доордож, чанаргүй хүмүүс орсон төдийгүй хамгийн олон тэрбумтан, бизнесменүүд орж иржээ.
Өнөөдрийн Монголын топ тэрбумтнуудын төлөөлөл бүгд суужээ. МСS-ийн Энх-Амгалан, Сү.Батболд, МАК-ийн Номтойбаяр, Бодийн Лу.Болд, Зоригт цаашлаад Мон Ураны Наранхүү, Ажнайн Бат-Эрдэнэ гээд л парламентын, засгийн газрын баячуудыг жагсааж болно л доо. Энэ хүмүүс монгол улсын төлөө, монголын ард түмний төлөө юу хийж чадах вэ?
Өнөөдрийн энэ хоцрогдлуудыг арилгаж, шинэчлэлийг авчирч чадах уу? Хөгжил дэвшлийн тухай энэ хүмүүс ямар төсөөлөлтэй байна вэ? Тэд ер нь ямар боловсролтой, мэдлэгтэй вэ? Мэдээж тэдэнд дипломууд бол байгаа. Гэвч диплом мэдлэгийн илэрхийлэл, боловсролын баталгаа болж чадах уу? Гадаадын нэг сургуулийн үнэн худлаа нь мэдэгдэхгүй дипломуудыг хаанаас ч олж болно. Үнэндээ түүнийг нь манай монголчууд шалгах юм биш.
Товчхондоо бол мөнгөтэй тэнэгүүдээр парламент дүүрчээ, Мөнгөтэй тэнэгүүдээр монголчууд удирдуулж байна. Мөнгөтэй хүмүүс тэгээд монголыг хөгжил дэвшилд хүргэж чадах уу. Улс орныг хөгжүүлэхэд боловсрол мэдлэг шаардлагатайгаас гадна онолын мэдлэг хэрэгтэй. Төрийн онол, ардчиллын онол, эрх чөлөөний онол, тэгш эрхийн онол, боловсролын онол, эдийн засгийн онол, урлагийн онол, хүмүүжлийн онол, хуулийн онол гэх мэт олон олон онолууд шаардлагатай. Эдгээрийг эхэлж судлаж, дараа нь хэрэгжүүлэх хэрэгтэй.
Өнөөдрийн парламентад сууж байгаа нөхдүүдээс онол байтугай олигтойхон мэдлэг боловсролтой ганц ч хүн байхгүй гэдгийг хаана ч хэлнэ. Байгаа бол гаргаад ирэх хэрэгтэй. Харин мөнгө тоолж аз жаргалыг мэдэрдэг олон хүн бий. Мөнгөөр биш мэдлэг, боловсролоор л хөгжлийг авчирч, улс орныг өөднө татах боломжтой.
Мэдлэггүй тэнэгүүд мөнгөөр төрийн парламентын суудлыг худалдаж аваад суучихсан. Тэдний ард түмэн сонгоогүй харин тэд өөрсдийгөө сонгочихсон. Луйвардаад, зальдаад машиндаад сонгочихсон. Ард түмэн бол зүгээр л санал дугуйлах "домоглосон" төдий. Ийм л махан толгойтнуудыг юм хийнэ байх гээд л хүлээгээд, найдаад байх уу? Найдлага хэр удаан үргэлжлэх вэ? Дөрвөн жил найдаад суух уу, тэгээд дахиад дөрвөн жил. Өнгөрсөн 20 жилийг бид ингэж л алдсан ахиад 20 жил зөвхөн хоосон найдсаар өнгөрөөх үү? Хоёр хөрш маань сэргэн мандал ярьж байхад монголчууд феодолизм, уламжлал ярьсаар суух уу?
Мэдлэг, боловсролгүй хүмүүс юу ч бүтээж чадахгүй. Ёстой санаа байвч сачий нь хүрэхгүй. Өнөөдөр тэд төмөр зам болон авто замыг мөнгөний нүдээр л харж байгаагаас биш улс оронд ямар ашигтай сайн бодоогүйг баталгаатай хэлнэ. Ийм л хүмүүс бидний дээр гарчээ.
Зочин · 2013/04/04
tiimee. ene ulsiin hurald suuj bui puus company zahiraluudiin huviinhan biznesiig urgujyyleh l chuulga. ard tumen bol ed nart sonin bishee. ene hed ingej l suuj bgaashudee